Британи, Монголын цэргийн поло баг дахин тоглоно

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Британи, Монголын цэргийн поло баг дахин тоглоно

Британи, Монголын цэргийн поло баг дахин тоглоно

Британийн Цэргийн морин поло баг Монголын Батлан хамгаалах яамны багтай нөхөрсөг тоглолт хийхээр ирж байна. Их Британийн Цэргийн полон холбооны баг Монголын Батлан хамгаалах яамны полон багтай хийх нөхөрсөг тоглолт Гачуурт дахь “Хаан поло клуб”-т  есдүгээр сарын 22-ны өдрийн 13.30 цагт болох гэж байна. Багууд тоглолтоороо Британи-Монгол Улсын батлан хамгаалал, спорт, аялал жуулчлалын харилцааг гүнзгийрүүлэх зорилготой бөгөөд өмнө нь 2015, 2016 онд гурван удаа зохион байгуулж байсан. Дөрөв дэх тоглолтын өмнө багууд хамтран бэлтгэл хийж, техникийн туршлага солилцоно.

ЭЛЧИН САЙД ФИЛИП МАЛОН:

-Бид Британийн Цэргийн полон багийг Монголд дахин урьж байгаадаа их баяртай байна. Энэ жил бид илүү олон багтай, илүү том тоглолт зохион байгуулах тул олон хүн спортын тоглолтыг ирж сонирхоосой гэж хүсэж байна. ИБУИНВУ, Монгол Улс хоёулаа адууг дээдлэн хүндлэж, хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Тиймээс миний бие энэ спортоор хоёр орныхон хамтран тоглож түүхэн уламжлалаа хадгалж байгаад баяртай байна. Бидний хоёр улсын зүрхэнд спортыг хөгжөөн дэмжих, бахархах сэтгэл хадаатай байдаг. Манай хоёр улс хоёулаа дэлхийн дэвжээнд олон төрлөөр амжилт гаргаж байсан. Иймээс спортыг хоёр улсын хамтын ажиллагааны бас нэгэн салбар болгох нь зөв алхам юм гэв.

Дипломат харилцаа

ИБУИНВУ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн барууны анхны улс. Манай хоёр улсын харилцаа сүүлийн тавин таван жилийн хугацаанд үсрэнгүй хөгжиж байна. Өнөө үед бид боловсрол, байгаль орчин, ардчилал, Монголын эдийн засгийн хөгжил гэсэн салбаруудад харилцан ажиллаж байна.

Монголд полон спорт

Монголд полон спорт нь шинэвтэрт тооцогддог ч эртний гарваль нь дундад зууны Монголоос Перс улсаар дамжин, Энэтхэгт хүрсэн гэж үздэг байна. Хаадын тоглоом гэж нэрлэгддэг эл спортыг Британийн арми анх 1860 онд Энэтхэгийн Манипур хотод олж нээн, морьт цэргийнхээ чадварыг сайжруулах зорилгоор тоглож эхэлжээ.

Монголын анхны морин полон холбоо нь анх 1997 онд байгуулагдсан. 2012 онд Монголын үндэсний баг Бангкокт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч байсан түүхтэй.

Эх сурвалж: БРИТАНИЙН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж