ОХУ, Хятадын хамтрал Европыг түгшээв

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

ОХУ, Хятадын хамтрал Европыг түгшээв

ОХУ, Хятадын хамтрал Европыг түгшээв

ОХУ нь есдүгээр сарын 11-нд (АНУ-д Дэлхийн худалдааны байгууллагыг нисэх онгоц барьцаалагчид мөргөж сөнөөсөн халдлага гарсан өдөр) Хятад болон Монгол улстай хамтран өргөн хүрээтэй “Восток-2018” цэргийн сургуулилтыг эхлүүлсэн. Бүтэн долоо хоног үргэлжлэх цэргийн сургуулилтад 300 мянга гаруй цэргийн бие бүрэлдэхүүн оролцож буйгаас 3200 нь Хятадаас, мөн тодорхой тооны цэрэг Монголоос оролцож байгаа аж. Хөрш орнуудын хамтарсан цэргийн сургуулилт нь Европын орнуудад аюулгүй байдлын түгшүүрийг нэмэгдүүлж болзошгүй гэж ажиглагчид дүгнэжээ.

ОХУ-аас зохион байгуулж буй цэргийн сургуулилтад Хятадын талаас 3200 цэрэг, 900 танк, байлдааны 90 нисэх онгоц, нисдэг тэрэг илгээн оролцож буй нь бүс нутагт геополитикийн тодорхой өөрчлөлт гарсныг илтгэж байгаа аж. Хятад улс нь цэргийн сургуулилтад терроризмын эсрэг дасгал сургуулилтад голчлон анхаарахын зэрэгцээ сөрөг дайралтад сургуулилах, батлан хамгаалахын чадвараа нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор оролцож буйг Бээжин мэдэгджээ. АНУ болон Европын холбооноос ОХУ-д үзүүлж буй эдийн засгийн дарамтаас шалтгаалан рублийн ханш унаж, хямрал үүссэн. Тэгвэл АНУ-аас худалдааны алдагдал, шударга бус гэрээ хэлцлээс шалтгаалан гаалийн татварыг нэмснээр Хятад улстай худалдааны зөрчил үүсгэсэн билээ.

Крым хойг 2014 онд Украинаас салж ОХУ-д нэгдсэнээс хойш өмнө нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын тэнгисийн орнууд аюулгүй байдалдаа зовниж эхэлсэн. Гэтэл ОХУ нь Хятадтай хамтран том хэмжээний цэргийн сургуулилт эхлүүлсэн нь АНУ болон НАТО-гийн холбоотнуудыг сандаргаж байгаа аж.

НАТО есдүгээр сарын 3-нд Украинд “Rapid Trident”-2018 цэргийн сургуулилтыг явуулсны дараа ОХУ илүү том цэргийн сургуулилт эхлүүлснийг санаандгүй зүйл гэж бодохгүй буйгаа албаныхан мэдэгджээ. Тэд жилээс жилд ОХУ-ын батлан хамгаалахын зардал өсч, армийн сургуулилтад оролцох цэргийн тоо нэмэгдсээр байгаа нь Москва улам түрэмгий болж байгааг илтгэж байна гэжээ.

Эх сурвалж: South China Morning Post

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж