НИТХ дахь АН: Төсвийг өрөөндөө суугаад хуваарилж болохгүй | News.MN

НИТХ дахь АН: Төсвийг өрөөндөө суугаад хуваарилж болохгүй

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

НИТХ дахь АН: Төсвийг өрөөндөө суугаад хуваарилж болохгүй

НИТХ дахь АН: Төсвийг өрөөндөө суугаад хуваарилж болохгүй

НИТХ өнөөдөр /2018.03.14/ ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар Нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм. Уг асуудалтай холбогдуулан НИТХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлт гаргажээ. Дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар төслийг хэлэлцэж, дараах дүгнэлтийг хийж байна.

  1. Захиргааны тансаглалаа биш, иргэдийнхээ асуудлыг хурдацтай шийдвэрлэе

Нийслэлийг нэг төвт биш, олон төвт хот болгох, иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах, ард иргэдийнхээ газрын үнэлгээг нэмэгдүүлэх зорилгоор Хотын захиргааг Нүхтэд биш, Баянхошуунд нүүлгэх шийдвэрийг 2012-2016 оны хотын удирдлагууд гаргаж байсан.

Харин өнөөдөр хотын захиргааг 90 гаруй тэрбум төгрөгөөр “Нүхт”-ийн наана барьж байна. Төсөв мөнгийг нь хурдтай шийдэж байна. Ирэх хавар ашиглалтад орж, нүүж орох нь. Ингэж төр иргэнээ бус, өөрсдийгөө бодсон ажлыг маш “хурдтай” хийж байна. Гэвч гэр хорооллын дахин төлөвлөлт, ажлын байр нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх зэрэг их хотын иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг ийм хурдтай хийж хэрэгжүүлдэгч  болоосой гэж иргэд хүсэж байна.

Барилгын ажлын гүйцэтгэл нь дуусах шатандаа яваа  гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд зориулж батлагдсан 20 тэрбум төгрөгийг “төсөв дутагдалтай” нэрээр хасч байсан. Багш, эмчийн ажлын үр дүнгээр урамшуулалд зарцуулах төсвийг мөн төсөв дутагдалтай нэрээр хасч байсан. Гэтэл өнөөдөр 2017 оны төсвийн давалтын 17 тэрбум 394,4 сая төгрөгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд бус, хотын шинэ ордон барихад зориулж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн батлагдсан 24 байршил 75 хэсэгчилсэн нэгж талбайд хэрэгжиж буй дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн зүгээс 191 орчим тэрбум төгрөг зарцуулбал 84732 айлын орон сууц баригдах боломжтой. Өөрөөр хэлбэл хотын шинэ захиргааг барьж байгуулж буй 97 тэрбум төгрөгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулсан бол 50 мянга орчим буюу Нийслэлийн нэг дүүргийн гэр хорооллын бүх айл өрх орон сууцанд орох боломж байлаа. Зүйрлэж хэлбэл, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 13 хорооны бүх айл өрх энэ мөнгөөр орон сууцанд орох боломжтой юм.

  1. Машинд биш, хүндээ зориулсан хот байгуулцгаая 

Нийслэлийн 2018 оны төсөвт батлагдсан зүүн дөрвөн замын гүүрэн гарцын ажилд зарцуулах 8 тэрбум төгрөгийг буцаан татаж ач холбогдол нь тодорхой биш авто зам барих ажилд дахин зориулахаар төсвийн төслийг оруулж иржээ.

Хүйтний улирал эхэлж газар шороо, бүтээн байгуулалтын ажил хийх нэгэнт боломжгүй энэ цаг үед төсвийн давалтын хөрөнгийг зам барихад биш, нийслэлчүүдийн нэн тэргүүний ач холбогдолтой асуудлыг шийдвэрлэхийн төлөө зарцуулах нь зүйтэй.

Иргэдийнхээ татварын мөнгөөр цугласан хөрөнгийг албан тушаалтнууд өрөөндөө сууж хуваарилдаг биш, ач холбогдлын эрэмбээр нь тодорхойлж, төсвийн хөрөнгийг үр ашигтай, хариуцлагатай зарцуулах шаардлагатай байна.

Эрхэм төлөөлөгчид өө, Нийслэл хотоо авто машинд бус, хүнд зориулсан, хүүхдэд ээлтэй орчинтой хот болгон хөгжүүлэхэд анхаарцгаая. Өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн салбар бүхэлдээ уналтанд орж, автозамын түгжрэлд нийтээрээ гацаж байна. Мэргэжлийн судалгааны байгууллагын дүгнэлтээр нэг жолооч өдрийн нэг цагийг түгжрэлд өнгөрүүлж байна гэж үзвэл сард 50 орчим тэрбум төгрөгийг бид түгжрэлд төлж байна. Дэлхийн ихэнх хотууд 1000 хүнд ноогдох авто машины тоо 130-аас дээш бол тухайн хотын авто машинд хязгаар тавих, 200-250-д хүрвэл нийтийн тээвэрт давуу эрх олгодог. Гэтэл манай нийслэл хотын хэмжээнд 254-д хүрсэн байна. Энэ нь авто тээврийн салбарт Нийтийн тээврийг цогцоор нь хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах оновчтой бодлого үгүйлэгдэж буйг илтгэж байна.

Иймд автозамын ажилд зориулах 8 тэрбум төгрөгийг нийтийн тээврийг хөгжүүлэх, Нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулах тодорхой саналыг АН-ын бүлэг оруулж байна.

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг

 

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-14 50.226.17.98

2012-2016 АНы дебилүүд төрийн санхүүг гэртээ хуваагаад суудаг байсан одоо улсын сан хөмрөг овоо цэгцтэй болонгуут АНы бузруудын шунал нь маажаад хэцүүхэн л байх шиг байна

Avatar

Зочин 2018-09-14 64.119.17.62

Одоогийн хотын удирдлага 2 жилд олигтой юм юу ч хийсэнгүй. Бүгд ажлаа өгвөл таарна

Avatar

АНы лойдрууд гэртээ хуваагаад идэж байсан шүү дээ 2018-09-14 50.226.17.98

Батүүл болван эхний 2 жилд 2008-2012 онуудад МАНы төлөвлөсөн ажлыг л хийсэн. Үлдсэн 2 жил юу хийхээ мэдэхгүй өөрөө Гэрэл Хоорооллын Дахин Төлөвлөлт гэж юм сэдэж эхлүүлээд ямарч үр дүнд хүрэлгүй баахын Бондын мөнгийг хүүтэйгээ хамт цуслаад хотын гэр хорооллын айлууд байр ч гүй газарч гүй хохироод үлдсэн одоо тэд нар дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч нь болж байна

Avatar

зочин 2018-09-14 43.242.243.146

Сайн байна. АН цөөнх ч гэсэн маш сайн дуу хоолой гаргаж байгаа. МАН өөрсдөдөө зориулж ажил хийдэг, АН иргэддээ чиглэсэн ажил хийдэг. АН удирдсан 4 жил үнэхээр мундаг баысан

Avatar

АНы болван х у цав 2018-09-14 50.226.17.98

2012-2016 АНы дебилүүд төрийн санхүүг гэртээ хуваагаад суудаг байсан одоо улсын сан хөмрөг овоо цэгцтэй болонгуут АНы бузруудын шунал нь маажаад хэцүүхэн л байх шиг байна

Avatar

Зочин 2018-09-14 115.187.88.12

Za boliooo AN aaa!!!!!! Uursduu yaaj kheden zamiig 4 uulzvar bolgokh gej mukhariin uruunduu khuivaldlaa. Ta nariin derged odoogiin nukhduud yadaj khurliin uruunduu yariltsaj baina. Bitgii ingej uls oron sergeen manuultsan yum shig dongodoj bai!!! Khamag yum suiruulcheed muusain AN.

Avatar

ZOCHIN 2018-09-14 119.40.98.162

odoo uls turzihuu boliochee

Avatar

ZOCHIN 2018-09-14 119.40.98.162

Ed nar ajil hiilgehgui nee.Uursduu yamar blaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж