Мишелл Обама "зохиолч" болжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Мишелл Обама "зохиолч" болжээ

Мишелл Обама "зохиолч" болжээ

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий Мишелл Обама өөрийн түүх болон намтрыг өгүүлэх ном гаргахаар зэхэж байна.

Номын нээлт арваннэгдүгээр сарын 13-нд  Чикаго хотноо болох бөгөөд Мишелл Обама АНУ-ын арав гаруй хотоор аялж сурталчлахаар төлөвлөөд байна. “Becoming” нэртэй ном нь экс хатагтайн Цагаан ордонд өнгөрүүлсэн хугацааны талаар өгүүлэх аж. АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обаматай хэрхэн гэр бүл болон албаны хүрээнд харилцаж байсан талаар сонирхолтой баримт болон дурьдатгал агуулсан болохыг онцолжээ.

“Энэ ном хүмүүсийг өөрсдийн амьдралын түүх болон адал явдлыг бусадтай хуваалцахад хүргээсэй” хэмээн Барак Обама мэдэгджээ.

Тус номыг 28 улс орны хэл дээр хэвлэн гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд "Penguin Random House паблишинг" компани хариуцан ажиллаж байна. Мөн энэхүү номын гэрээ 65 сая ам.доллартай тэнцэж байгаа гэнэ. Номын нээлтийн тасалбарын 10 хувийг сайн үйлст зориулан хандивлах болно хэмээн тэмдэглэсэн байна.

 

ЭХ СУРВАЛЖ: TIME
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж