Вашингтон Сөүлд 2,6 тэрбум долларын онгоц худалдана

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Вашингтон Сөүлд 2,6 тэрбум долларын онгоц худалдана

Вашингтон Сөүлд 2,6 тэрбум долларын онгоц худалдана

АНУ-аас пүрэв гаригт 2.6 тэрбум ам.долларын өртөгтэй цэргийн нисэх онгоцыг Сөүлд худалдах гэрээг баталлаа. АНУ-ын батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлагийн мэдээлснээр АНУ-аас Сөүлд тэнгисийн цэргийн эргүүлийн зориулалттай зургаан ширхэг “Poseidon” нисэх онгоц худалдах аж. Түүнчлэн өөр нэг гэрээгээр 64 ширхэг “Patriot” пуужин худалдаж, 501 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. Конгресст эдгээр гэрээг 15 хоногийн дотор эсэргүүцэх зүйлгүй бол баталгаажна.

“Boeing” компанийн үйлдвэрлэдэг “P-8A Poseidon” нисэх онгоц нь шумбагч хөлөг, гадаргын тулааны эсрэг тагнуулын зориулалттай аж. Энэхүү зэвсгийн наймаа нь Өмнөд Солонгосын батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлж, халдашгүй байдлаа хамгаалах, бүс нутгийн тогтвортой байдлын эсрэг аюулаас хамгаалахад дэмжлэг үзүүлэхэд оршино гэж АНУ-ын агентлаг мэдэгджээ.

Солонгосын хойгийн нөхцөл байдал АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн зургадугаар сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзсанаас хойш тогтворжиж, зөрчил намжсан билээ.

Эх сурвалж: Agence France-Presse

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж