Блокчейн технологид суурилсан үйлчилгээг экспортолж эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Блокчейн технологид суурилсан үйлчилгээг экспортолж эхэллээ

Блокчейн технологид суурилсан үйлчилгээг экспортолж эхэллээ

Интернет, технологид суурилсан шинэ үйлчилгээний талаар “Айтүүлс” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Тамираас тодрууллаа.


Itools” компани Дархан хотод нэгэн шинэ төслийн нээлтээ хийсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай компанийн хувьд Модуляр дата төв, Санхүүгийн дата төв, Блокчейн дата төв гэсэн гурван төсөл эхлүүлээд байгаа. Эдгээр төслийн нэг болох  Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах Блокчейн дата төв буюу “Крипто фарм”-ыг энэ сарын 12-нд албан ёсоор нээсэн. Энэ төслийг олон улсын болоод дотоодын харилцагчдынхаа хүсэлтийн дагуу энэ оны тавдугаар сард эхлүүлсэн. Одоогоор гаднын хоёр, дотоодын дөрвөн компанитай хамтран ажиллаж байна. Хамтран ажиллах хүсэлтэй аж ахуй нэгж болон хувь хүмүүс бидэнд хандсаар байгаа.

-Дэлхий нийтээр крипто валют руу хошуурч байгаа энэ үед түүн рүү чиглэсэн ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?  

-Блокчейн технологийг зөвхөн биткойн,  крипто валют гэж ойлгох өрөөсгөл ойлголт бидний дунд нилээн түгээмэл байдаг. Бид технологийн тэр дундаа мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй олон нийтэд нээлттэй компани гэдэг утгаараа дэлхийд хувьсал хийж, хүч түрэн орж ирж байгаа шинэ технологиудын хүрээнд дотоодын болон гадаадын харилцагч, үйлчлүүлэгчдэдээ тэдний хэрэгцээ шаардлагыг хангах үйлчилгээ үзүүлж байх нь зүйн хэрэг болоод байна. Блокчейн  дата төв буюу “Крипто фарм” нь тухайн дэвшилтэд технологийн датаг цуглуулж буй  төхөөрөмжүүдийг байршуулж, хэвийн найдвартай, аюулгүй, тасалдалгүй ажиллуулах үйлчилгээ үзүүлж байгаа нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

-Хөрөнгийн бирж дээр танай компанийн хувьцаа нэлээд өсөлттэй яваа харагдсан. Хувьцаа авахаар сонирхож байгаа хүмүүст хувьцааныхаа талаар мэдээлэл өгөөч?

-Хувьцаат компаниудын хувьд үйл ажиллагааны талаарх мэдээллээ олон нийтэд жигд, хүртээмжтэй, тогтмол хүргэж байх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд бид үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөрүүдийнхээ мэдээ, мэдээллийг хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэдээ тогтвортой хүргэж байгаа нь хувьцааны ханш өсөхөд нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүдийн нэг гэж харж байна. Мэдээллийн технологийн оролцоогүйгээр  21-р зууныг төсөөлөхийн аргагүй. Тэр дундаа дата /өгөгдөл/-гүйгээр бүр ч хэцүү. Ийм учраас манай компанийн борлуулалтын орлогын өсөлт тодорхой, байнгын өсөлттэй явж байгаа нь хөрөнгө оруулагчдад маш том давуу талыг бий болгоно гэдэгт бат итгэлтэй байна.

-Интернет, технологид суурилсан үйлчилгээ үзүүлэгч Монголын ууган хувийн компанийн хувьд нэвтрүүлж буй, нэвтрүүлэх үйлчилгээнийхээ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай компани 2018 оноос хойш хэрэглэгчдэдээ зориулан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ болоод үндсэн үйлчилгээний чиглэлээ өргөжүүлэн томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байна. Дата төвийн үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд бид цахим орчинд аюулгүй найдвартай байдал нэн түрүүнд тавигддаг учир олон улсын жишигт нийцсэн хамгаалалтын WAF гэх үйлчилгээг гаргасан. Энэ үйлчилгээ нь дэлхийд болж буй халдлагуудаас байнгын суралцаж байдаг учир хаанаас ч гэнэтийн цахим халдлага хийхэд ямар халдлага болох талаар болон хэрхэн хамгаалах зэрэг мэдээлэл өгөх юм.

Мөн сүүлийн үед эрчтэй хөгжиж буй блокчэйн технологид суурилсан блокчэйн нөд гэх бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах тал дээр шаргуу ажиллаж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

кк 2018-09-14 202.131.248.178

Олон сүртэй юм ярилгүй зүгээр л биткойн манайх олборлож байгаа юмаа, мөн биткойн олборлогч түрээсэлж байгаа юмаа л гэж ярина биздээ, луйврын шинжтэй юм яриад байх юм

Иргэн 2018-09-14 202.126.88.55

Дата бол газрын тос гээд байгаа. Нээрээ л мэдээлэлгүй бол бизнес байтугай амьдаралаа олигтой авч явахад бэрх болоод байна. Санхүүгийн дата төв байгуулна гэдэг зөв санаа. Миний банк, даатгалын компанид байгаа мэдээллийг мэргэжлийн хүмүүс хамгаалах ёстой гэж боддог

Зочин 2018-09-14 202.126.88.55

Дата бол газрын тос гээд байгаа. Нээрээ л мэдээлэлгүй бол бизнес байтугай амьдаралаа олигтой авч явахад бэрх болоод байна. Санхүүгийн дата төв байгуулна гэдэг зөв санаа. Миний банк, даатгалын компанид байгаа мэдээллийг мэргэжлийн хүмүүс хамгаалах ёстой гэж боддог