Нийслэлийн "Өргөө" амаржих газарт олон жил ажилласан эх барих, сувилахуйн чиглэлээр мэргэшсэн эх баригч, сувилагч нар залуу ажилтнуудаа ажлын байран дээр дадлагажуулахаар хоёр талаас гэрээ байгуулсан байна. 11 сургагч багш, 15 дадлагажигч шавь нар “Шавилан суралцах гэрээ”-нд өнөөдөр гарын үсэг зуржээ. Гэрээг үзэглэх үед Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба 2015 оны ажлын анхны өдөр "Багш шавийн гэрээнд гарын үсэг зурах" ёслолын үйл ажиллагаанд оролцож буйг онцолжээ. Өргөө амаржих газар 2014 онд 16 мянга гаруй нярайг эх барьж авчээ.
Д.ЦЭЦ