Энэтхэгийн дээд шүүх хүн иддэг барыг буудахыг зөвшөөрлөө | News.MN

Энэтхэгийн дээд шүүх хүн иддэг барыг буудахыг зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн дээд шүүх хүн иддэг барыг буудахыг зөвшөөрлөө

Энэтхэгийн дээд шүүх хүн иддэг барыг буудахыг зөвшөөрлөө

Энэтхэгийн дээд шүүх 13 хүний аминд хүрсэн барыг буудахыг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ. Энэхүү бар нь нэн ховордсон амьтдын жагсаалтад багтдаг боловч Энэтхэгийг дээд шүүх ойн байцаагч нарт хүн иддэг барыг буудахыг зөвшөөрчээ. Энэтхэгийн зүүн хэсэгт байрлах Яаматмал дүүрэгт Т1 хэмээн нэрлэсэн эмэгчин бар 2016 оны нэгдүгээр сараас хойш нийт 13 хүний аминд хүрсэн бөгөөд  наймдугаар сард тус баранд бариулсан гурван хүний нэгнийх нь цогцос маш аймшигтай байдалтай буюу биеийнх нь бараг 60 хувийг бар идсэн байдалтай олдсон гэж албаны хүмүүс мэдээлжээ.

Энэтхэгт барын тоо толгойг бууруулахгүйн тулд маш өндөр хараа хяналттай байдаг бөгөөд нэг бар агнахын тулд Зэрлэг амьтдыг хамгаалах хуулийн дагуу эрх баригчдаас заавал зөвшөөрөл авах ёстой байдаг ажээ.  Харин байгаль ан амьтдын эрхийн төлөө тэмцэгч нар дээд шүүхээс барыг хүн рүү дайрсан тухай нотлох баримтыг шаардаж байгаа юм байна. Мягмар гарагт гаргасан шийдвэрийн дагуу орон нутгийн эрх баригчид хэрвээ барыг барьж чадахгүй алдвал шууд буудах тухай ойн байцаагч нарт үүрэг болгосон ба ан амьтдын эрхийн төлөө тэмцэгчид дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

 

Н.АМГАЛАНТУУЛ

ЭХ СУРВАЛЖ: CNN INDIA

 

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хиндуу нары идэг ээ идэг зайлуул 2018-09-14 58.108.90.128

Энэтхэгүүдийг идэж л байна биздээ, 1.4 тэрбум энэтхэг байхад бар нь 1000 ч хүрэхгүй үлдсэн гэсэн…

Avatar

Зочин 2018-09-14 58.140.202.122

хятад руу оруулчих

Avatar

Paвcaл 2018-09-14 73.42.213.129

Xятaдууд бөөн баяр хуурга хийгээд дор нь идчихнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж