Юун хүзүү вэ, Ерөнхийлөгчөө

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Юун хүзүү вэ, Ерөнхийлөгчөө

Юун хүзүү вэ, Ерөнхийлөгчөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “гал тогооноос” Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан албан бичиг илгээжээ. Ингэхдээ багш нарын цалинг нэмэгдүүлэх, цалин нэмэх боломж байгааг ч дурджээ. Тухайлбал, байгалийн баялгийн үр өгөөж нь багш нарын цалинг нэмэх хангалттай эх үүсвэр гэдгийг тэмдэглэжээ. Бүр тодруулбал, У.Хүрэлсүхийн танхимын Сангийн сайдаар ажиллах хориг тавьж байснаа эргэн дурсч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах дүү, зөвлөх нар нь Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах  "Хотгор шанага" уурхайг 25 тэрбум төгрөгөөр БНСУ-ын компанид зарсан, төрийн өмчит компани нүүрс борлуулалтын зуучлалын хөлсөнд 105 тэрбум төгрөг төлсөн зэрэг нийтэд хүртэл ёстой баялгийн үр өгөөжийг нэг хэсэг хүмүүс хүртэж байгааг нотолсон баримт, хэвлэл мэдээлэл иргэдэд ил болж шүүмжлэл дагуулдаг боловч бодлогоо засах, төрийн хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй албан тушаалтнууд ашиг сонирхлын хүлээс, дарамтанд хөдөлж чадахгүй сууж байгаа нь бодит байдал болсон байна. Байгалийн баялгийн үр өгөөжийг цөөн хэдэн хүн бус олон нийт хүртэх ёстой ч хууль хэрэгжүүлэгчид дарамтад байгаагаас боломжгүй байгааг тус албан бичигт илэрхийлжээ.

Үнэн хэрэгтээ Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нарын албан бичиг багш нарын цалинг нэмэх саналыг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлэх боловч цаад утгаараа Засгийн газрын нэг сайдад хариуцлага тооцохгүй байгааг нь дахин шүүмжилсэн утгатай мэт харагдаж байгааг нуух юун. Багш нар нь өдөр, шөнөгүй ажил хаяж,  сурагчид нь хичээлийн шинэ жилийн нээлтээ ч хийж амжаагүй талцаж байхад гуя дагаж хүзүү гэдэг шиг л албан бичиг Ерөнхий сайдад хүргүүлж. Юун хүзүү гэдэг шиг л болчхов уу даа.

Ш.ОЧ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж