“Ubike” үйлчилгээ хүрээгээ тэлж өнөөдрөөс 100 дугуй нэмэгдлээ | News.MN

“Ubike” үйлчилгээ хүрээгээ тэлж өнөөдрөөс 100 дугуй нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

“Ubike” үйлчилгээ хүрээгээ тэлж өнөөдрөөс 100 дугуй нэмэгдлээ

“Ubike” үйлчилгээ хүрээгээ тэлж өнөөдрөөс 100 дугуй нэмэгдлээ

Орчин үеийн хотуудын хандлага автомашинаас зайлсхийж нийтийн тээвэр, унадаг дугуйг илүүд үзэх болжээ. Улаанбаатар хот ч гэсэн ялгаагүй орчин үеийн шинэ чиг хандлагуудыг нийтийн тээврийн салбарт шат дараатай нэвтрүүлж байгаагийн тод жишээ “Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ юм.

“Шарк танк” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Г.Дашням “Дугуйн зам” дэд хөтөлбөрийн хүрээнд “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох “Ubike” төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн. Ийн түрээсийн дугуйн үйлчилгээ өнгөрсөн долдугаар сарын 9-ний өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм. Түрээсийн дугуй хэрэглээнд нэвтрээд сар гаруйн хугацаа өнгөрсөн ч дугуйг хулгайлах, эвдлэх  зэрэг тохиолдлууд гарах болсон. Энэ төслийн хүрээнд анх “UBIKE” түрээсийн дугуй үйлчилгээг нийслэлийн 10 байршилд 100 дугуйтайгаар эхлүүлж байсан. Одоо нийслэлийн 17 байршилд зогсоолтой болж өргөжөөд буй юм.

Түүнчлэн есдүгээр сарын 18-нд дараагийн 100 дугуйгаа гаргахаар төлөвлөчихсөн байгаа хэмээн ярьж байсан ч өнөөдөр /2018.09.14/ Сүхбаатарын талбайд 100 ширхэг дугуйг үйлчилгээнд шинээр нэвтрүүллээ.

Тэрбээр “Хонх маш их эвдэрч байгаа учраас энэ удаагийн 100 дугуйны хонхыг арай өөрөөр гаргасан. Мөн дугуй хагарах тохиолдол их гарч байгаа учраас олон улсын жишиг, туршлагын дагуу хийгүй хагардаггүй дугуйтай болгохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 17 байршилд түрээсийн дугуй үйлчилгээ байрлаж байгаа ч, илүү олон байршил нэвтрүүлэх санал хэрэглэгчдээс  их ирж байгаа. Ямар ч байсан нийт 20 зогсоолтой болохоор ажиллаж байна даа. Дараа жилээс бүр олон зогсоолтой болгож, дугуйныхаа тоог ч нэмнэ” гэв.

Э.АРИУН

 

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-09-14 209.89.142.82

Ug ni ikh heregtei zuv ajil hiigeed baigaa yum daanch hurteemjgui.
tegj baigaad yavtsdaa hurteemjtei boloh bailgui de. Yamar ch biznest ersdel ee tootsoj ehluuldegees hoish hulgai evdrel zeregiig hurdan shuurkhai zasch selbeh ajlaa l turgesgesn uu gehees hulgailaad bna evdeer bna gej gonshigonoh shaardlaga baihgui gej bodoj bna . Ue soligdoj baij ene niigem humuujihees hoish odoo yahav dee. uur arga bhgui ee

Avatar

Зочин 2018-09-14 103.212.119.47

sharguu zaluu shuu! zutgeed baigaarai ho

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж