2020 онд хөрөнгийн зах зээлээс болж эдийн засаг хямарч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

2020 онд хөрөнгийн зах зээлээс болж эдийн засаг хямарч болзошгүй

2020 онд хөрөнгийн зах зээлээс болж эдийн засаг хямарч болзошгүй

АНУ-ын “JPMorgan Chase & Co” санхүү, хөрөнгө оруулалтын сан дараагийн эдийн засгийн хямрал 2020 онд болохыг урьдчилан тогтоожээ.

2008 онд  “Lehman Brothers” хэмээх АНУ-ын томоохон санхүүгийн байгууллага  дампуурснаас болж дэлхийн эдийн засаг, худалдааны салбар савласан хэрэг тохиосон. Дахин ийм зүйл гарахаас сэргийлж олон улсын санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын байгууллагууд тайлан тооцоо судалгаа дээр суурилан гарч болзошгүй эрсдэлийг тооцоолдог болсон аж.

Тэгвэл JPMorgan сангийн судлаачид 2020 онд болох эдийн засгийн хямрал хувьцааны хөрвөх чадвартай холбоотой болохыг тогтоогоод байна. Тодруулбал, судлаачид энэхүү хямралыг эдийн засгийн өсөлт болон бууралт, хөшүүргийн нөлөө, хөрөнгийн үнэ цэнэ болон мөрдөгдөж буй хориг, хууль тогтоол зэрэг баримтууд дээр тулгуурлан урьдчилан таамаглажээ. Судлаачдын дүгнэж байгаагаар 2020 оны эдийн засгийн хямрал нь хувьцааны хөрвөх чадвар буурсан шалтгаанаас болж хямрал үүсч болзошгүйг тодруулаад байна. Учир нь хөрөнгийн зах зээлд хувьцаа худалдан авалт үнэт цаасны дутагдалд орсны улмаас энэхүү хямрал тохиож болзошгүй хэмээн дүгнэжээ.

“Активаас пассив хөрөнгийн менежментийн шилжилт нь арилжаанд идэвхтэй хөрөнгө оруулагчдын сонирхлыг буруулж улмаар худалдан авалтад нөлөөлснөөр зах зээл саармагжиж дахин сэргэхгүй байх нөхцөл үүсч болзошгүй” хэмээн JPMorgan сангийн судлаачид Жоусе Чанг болон Чан Лоёус нар тэмдэглэжээ.

Судлаачид энэхүү хямралыг “Хөрөнгийн хөрвөх чадварын хямрал” хэмээн нэрлэжээ. Гэхдээ өмнө нь болж байсан эдийн засгийн хямралууд шиг тийм ч хүндээр тусахгүй болохыг онцолсон аж.

 

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж