Стандарт, хэмжил зүйн газраас 95 жилийн ойгоо тохиолдуулан Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын хооронд зохион байгуулж буй спортын наадмын шатрын тэмцээний аваргууд тодорлоо.
Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл, Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд нар нэгдүгээр байранд, эмэгтэйчүүдийн төрөлд Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын мэргэжилтэн, хошууч С.Байгалмаа, ахлах нягтлан бодогч, ахмад С.Оюумаа нар хоёрдугаар байранд орж, багийн дүнгээр Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид тэргүүлсэн юм.
Тэмцээнд Шадар сайдын ажлын алба, СХЗГ, ОБЕГ, МХЕГ, Чөлөөт бүс, ШӨХТГ, СХЗГ-ын баруун, зүүн бүсийн ерөнхий газрын алба хаагчид оролцож байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдэд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, билльяард, дартс гэсэн төрлүүдээр аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ