Найз бүсгүйгээ гурван өдрийн турш зодож биед нь гэмтэл учруулж, улмаар амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Г.Алтанхүүгийн гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд боллоо. Олон удаа хойшилж байсан тус шүүх хуралд дүүргийн II прокуророос Г.Алтанхүүг талийгаачийн үхэлд буруутай гэж үзэж байгаа бол Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд хууч өвчний улмаас амь насаа алдсан гэж дүгнэсэн юм.
Харин шүүх Г.Алтанхүүд үүсгээд байсан 91.1 гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 98.1-т зааснаар буруутган гурван жилийн хорих ял оноосон гэсэн мэдээлэл байгаа юм.
Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдааны албан ёсны шийдвэрийг маргааш 11 цагаас Дүүргийн I шүүхэд албан ёсоор танилцуулахаар болжээ.
Т.ДАРХАН