Н.Амарзаяа ахиад л алдаа гаргажээ   

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Н.Амарзаяа ахиад л алдаа гаргажээ   

Н.Амарзаяа ахиад л алдаа гаргажээ   

Энэ удаагийн парламентад “боов”, “бохь”, “бандааш” гээд хоч нэр зүүсэн гишүүн олон бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяа юм. Тэрбээр байнгын хорооны хурал дээр гараа элгэндээ тэврээд, бохь зажилж суусан тул хэсэгтээ ч чихнээсээ “хонх” зүүсэн.

 

Дараа нь Ард түмний онц түр зөвлөлийн гишүүнээс бичиг авахдаа өөдөөс нь харалгүй утсаар ярьж зогссон тул бас шүүмжлүүлэв. Мөн Цагаан сарын үеэр тойргийнхоо иргэдийг зандарч, “та нараас гуйж сонгогдоогүй шүү” гэж хэлээд олны дургүйцлийг бүр ч хүргэсэн  бол энэ удаад цахим хуудаснаа алдаж бичсэн үг нь олны “олз” боллоо. Тэрбээр Гурвантэс сумын Гоёот багийн өндөр настан, энэ жил 100 насыг зооглож буй Т.Осоржин гуайтай уулзжээ. Энэ тухайгаа цахим хуудаснаа бичихдээ азай бууралтай уулзаж, алтан сургаалаа хайрласан гэх утгын алдаа гаргасан нь бас л баалуулах шалтгаан болов. Энэ мэт хэнэггүй зан, бодлогогүй үйлдлээрээ болчимгүй алдаа гаргачихдаг гишүүн маань хэзээ нэг бүрэн гүйцэт “боловсрох” юм бол доо.

 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж