ОХУ-тай байгуулсан дамжин өнгөрөх ачаа тээврийн хэлэлцээр мөрдөгдөж эхэллээ | News.MN

ОХУ-тай байгуулсан дамжин өнгөрөх ачаа тээврийн хэлэлцээр мөрдөгдөж эхэллээ

ОХУ-тай байгуулсан дамжин өнгөрөх ачаа тээврийн хэлэлцээр мөрдөгдөж эхэллээ

ОХУ-тай байгуулсан дамжин өнгөрөх ачаа тээврийн хэлэлцээр мөрдөгдөж эхэллээ

Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 2018 оны есдүгээр сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр болжээ. Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И. нар  өнгөрсөн зургадугаар сарын 08-ны өдөр гарын үсэг зурсан.

Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн турш  тогтвортой тарифын хөнгөлөлт эдэлнэ. Энэ нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой юм. Монгол Улс ОХУ-аас дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт авч байна.

Бусад чиглэлийн дамжин өнгөрөх ачаа тээврийн тарифын түвшинд өөрчлөлт орсон тохиолдолд түүнтэй өрсөлдөхүйц байхаар тохиролцох боломжтой. Тухайлбал, Монгол Улсаас БНХАУ-аар дамжуулан тээвэрлэх ачаа тээврийн тарифын түвшин буурвал ОХУ-аар дамжуулан тээвэрлэх тарифын түвшинг мөн бууруулах бололцоотой аж.

Э.ЖОНОН

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-14 202.72.245.206

ОДОО ОРОСУУД МАНАЙХААР ДАМЖУУЛАН НҮҮРСЭЭ ХЯТАД РУУ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ЯВУУЛЖ ӨГНӨ ДӨӨ МАНАЙ НҮҮРС ГАРАХГҮЙ БОЛНО ГЭСЭН ҮГ БАЯРЛАЛАА ДҮЛЗЭН САЙДУУД АА ШУНАЛТ ГЭДЭС ЧИНЬ ДҮҮРЧ ШУЛАМ БОЛНО МӨДХӨН ТА НАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж