АН-ын бүлэг Ерөнхий сайдыг “шахаж” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг Ерөнхий сайдыг “шахаж” эхэллээ

АН-ын бүлэг Ерөнхий сайдыг “шахаж” эхэллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. Энэхүү шаардлагад “Төрийн албыг арилжаа, мөнгө олох эх үүсвэр болгосны уршгаар танил тал, намын харьяаллаар орсон, мөнгө төлсөн этгээдүүдээр төрийн албан дүүрч, үнэгүйдлээ.  Төрийн яаманд гарсан аллага, төмөр замын салбарт нүүрлэсэн удаа дараагийн ноцтой ослууд, гадаадын тусгай алба тусгаар улсын бүрэн эрхэд халдан,  Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлах зэргээр удаа илэрч байна.

Та Ерөнхий сайдаар томилогдмогцоо “Төрийн албаны бүх шатанд сахилга бат, дэг журам ажлын хариуцлагыг сайжруулна”, 60 тэрбумаар төрийн албыг арилжаалсан нөхөдтэй хатуу тэмцэхээ ч илэрхийлж байсан. Гэтэл Засгийн газар авлигыг алуурчныг, хулгайчдыг өөгшүүлж, асуудалд гал унтраах төдийхнөөр хандаж, цөөн хүнд хариуцлага хүлээлгэсэн байдлаар олны анхаарлыг сарниулж хариуцлагаас зугтах гэсэн увайгүй оролдлого хийж байна гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна. Иймд 60 тэрбумын асуудал, Монгол Улсын хууль тогтоомжууд зөрчигдөж байгаад албан ёсны байр сууриа илэрхийлэхийг шаардаж байна гэжээ.

Т.НОМИН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж