Хунтайж Уильям гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд сэтгэлийн дэм өглөө

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Хунтайж Уильям гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд сэтгэлийн дэм өглөө

Хунтайж Уильям гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд сэтгэлийн дэм өглөө

Их Британийн хунтайж Уильям гамшигт өртөн нас барсан Японы ард иргэдийн дурсгалд зориулан Японы соёлын төвийг Лондон хотноо албан ёсоор өнгөрөгч пүрэв гарагт нээлээ. Өнгөрсөн долоо хоногт  Японы баруун хэсэгт сүүлийн 25 жилд болж байгаагүй хүчтэй хар салхи болж, үүний дараахан Хоккайдогийн хойд эргээр хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 40 гаруй хүн нас баржээ.

Лондон дахь Японы соёлын төвийн нээлтийн үеэр Японы ерөнхий сайдын орлогч Таро Асо ирсэн бөгөөд хунтайж Уильям түүнд хандан “Байгалийн гамшигт нэрвэгдэж буй Японы ард түмний төлөө би болон манай гэр бүлийнхэн үргэлж залбиран та бүхэнд санаа зовж байгаа шүү гэдгийг мэдээсэй гэж хүсч байна” хэмээн хэлсэн байна. Тус төвийн үйл ажиллагаа зургадугаар сараас эхэлсэн бөгөөд  Япон үндэсний цайны аяга, 100 паундын үнэ бүхий гар аргаар хийсэн хумсны хутга зэрэг  урлаг, хоол хүнс, дизайн, технологийн бүтээлүүд  тавигдсан байна. Англид суух Японы элчин сайд Кожи Цүрүокагийн хэлснээр өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг  энэхүү төвд 1000 гаруй Япон компани үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Их Британи дахь япончуудын уран бүтээл бизнесийн шинэ төв болж байгаа юм. Лос Анжелес болон Бразилын Сан Пауло хотуудад мөн Японы соёлын төв байдаг ажээ.

 

Н.АМГАЛАНТУУЛ

ЭХ СУРВАЛЖ:  LONDON (REUTERS)

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж