Худалдаа, хөгжлийн банк 28-н жилийн ойгоо угтан Монгол улсын ирээдүй хойч болсон хүүхэд залуучуудын мэдлэг боловсролын оюуны үрийг тарих гэгээн үйлсэд хувь нэмрээ оруулан Улсын хэмжээнд 28-н ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулж мөн номоор баяжуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд, өнөөдөр энэхүү аяны хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Тэргүүний 1-р сургууль”-ийн номын санг тохижуулж, олон сонирхолтой номуудаар баяжуулан хүлээлгэж өглөө.
Номын сонголтыг сурагчдын танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх чухал, хэрэгцээтэй ном товхимлуудаас гадна хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх их үйлсийн эзэд болсон багш нарын мэдлэг чадварыг хөгжүүлэх номуудаар баяжуулсан байлаа. Монгол улсын газрын зурагтай ижил хэлбэр дүрс бүхий номын тавиур нь “Ухаан саруул, оюун тунгалаг, мэдлэг, боловсролтой Монгол хүүхдүүдийг төлөвшүүлэх, бэлтгэх” утга билэгдэл агуулсан төдийгүй, сурагч хүүхдүүдийн сонирхлыг татаж, олны нүдийг мялаасан сайхан бүтээл болж чадсанаараа онцлог байлаа.
Холбоотой мэдээ