Д.Болдбаатар 70-р байрт бариаллаа

Хуучирсан мэдээ: 2015.01.05-нд нийтлэгдсэн

Д.Болдбаатар 70-р байрт бариаллаа

-Stage-1 уралдаанд 160 тамирчнаас Д.Болдбаатар 70-р байр, Ч.Анар 142-р байрт бариаллаа.

“Дакар ралли”уралдаан Аргентины нийслэл Буэнос Айросоос өнгөрөгч бямба гаригт эхэлсэн билээ. Энэ жил 37 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уралдаанд нийт 665 тамирчид хурд хүчээ сорьж байна. 2015 оны “Дакар ралли” уралдаан нэгдүгээр сарын 3-17-нд Аргентин, Болив, Чили улсын нутгаар дамжин буцаад Аргентинд барианд орох юм. Нийт 9200 км замыг туулах аж.

Дакар раллид тамирчид 4 ангиллаар оролцож байна.

  • Mотоцикл (161 оролцогч)
  • Куад (45 оролцогч )
  • Суудлын автомашин (135 оролцогч)
  • Ачааны автомашин (62 oролцогч)

Монголын багийг төлөөлөн 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж, 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр Ө.Бямбацогт, мотоциклийн төрөлд Д.Болдбаатар 83, Ч.Анар 117 дугаартайгаар оролцож буй юм.

“Dakar 2015”-ын Stage-1 уралдаанд 83-аас гарсан Д.Болдбаатар 70-р байр, Ч.Анар 142-р байрт бариаллаа. Өнөөдөр Улаанбаатарын цагаар 17.00 цагаас Stage-2 мото ангилаллын уралдааны гараа эхлэх бөгөөд хатуу хөрс, чулуурхаг гадаргуу, мөн сул элс ихтэй нутгаар уралдана.

 

"Дакар ралли"         Та бүхэн Дакар Ралли Монгол хуудастай хамт байгаарай.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж