Анхны арилжаагаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.01.05-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр шинэ оны анхны арилжаагаа хийлээ. Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 14 хувьцаат компанийн нийт 595 423 ширхэг хувьцаа арилжаалагдаж, нийт 68 сая 500 мянга 512 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. 

Зах зээлийн үнэлгээ 1 их наяд 429 сая 324 мянга болсон байна.

Шинэ оны анхны өдөр “Мерекс”, “Хөх ган”, “Улсын их дэлгүүр”, “Мах импекс” зэрэг компанийн хувьцаа хамгийн идэвхтэй байсан бол “Сүү”, “Шивээ овоо”, “Тав”, “Женко тур бюро” зэрэг компанийн хувьцааны үнэ 1,11-15 хувийн бууралттай гарчээ.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж