“Цох” автомашины үйлдвэрлэлийг зогсоохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

“Цох” автомашины үйлдвэрлэлийг зогсоохоор болжээ

“Цох” автомашины үйлдвэрлэлийг зогсоохоор болжээ

Герман улсын “Волксваген” автомашин үйлдвэрлэгч өчигдөр /2018.09.13/ “Цох” маркийн машин үйлдвэрлэлээ 70 жилийн дараа зогсоох болсноо зарлажээ. Анхны цох машин нь 1938 онд үйлдвэрлэгдэж байсан бөгөөд 1960 онд АНУ-д алдартай болж Өмнөд Америкт анхны автомашины үйлдвэрийг Волксваген компани байгуулж байжээ. Мексик улсын Пүебла мужид байрлах Волксваген автомашины үйлдвэр 2019 оны долдугаар сард хамгийн сүүлийн цох машиныг үйлдвэрлэхээр төлөвлөөд байна.

“Гурван үе, 70 жилийн дараагаар Цох маркийн автомашины үйлдвэрлэлийг зогсоож байгаа нь үнэнч фенүүдэд хүндээр тусч байгаа гэдгийг ойлгож байна. Тэд авдаг, унадаг тэгээд дараачийн зүйл рүү тэмүүлдэг. Одоогийн залуучууд үнэ цэнийг нь ойлгохоо больсон” хэмээн Волксваген компанийн АНУ-дахь салбарын гүйцэтгэх захирал Хинрич Ж.Воебкен мэдэгджээ.

1960 онд АНУ-д Фолксваген компани 423 мянган цох автомашин худалдаалж байсан тоо үзүүлэлт бүртгэгдсэн бөгөөд энэ тоо 2017 онд 15 мянга болтлоо буурчээ.

Автомашин судлаач Жонн Волконовитч Лос Анжелес таймс сонинд одоо үеийн загварын цохыг зөвхөн ахимаг насны гэрийн эзэгтэй нарын сонирхол болсон хэмээн дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж