Дэйл Карнеги Академи 5 жилийн ойн хүрээнд 50 оюутанд тэтгэлэг олгоно

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Дэйл Карнеги Академи 5 жилийн ойн хүрээнд 50 оюутанд тэтгэлэг олгоно

Дэйл Карнеги Академи 5 жилийн ойн хүрээнд 50 оюутанд тэтгэлэг олгоно

Дэлхийн 93 оронд үйл ажиллагаагаа явуулж, APPLE, GOOGLE-ээс авахуулаад нэр хүндтэй  компаниудад хөтөлбөр нийлүүлж ажилтны ур чадваруудыг хөгжүүлэн, салбартаа дэлхийд тэргүүлэгч Дэйл Карнеги Трэйнинг энэ жилээс “Академийн хөтөлбөр”-үүдээ зарлажээ. Энэхүү хөтөлбөрүүд нь АНУ ийн зарим их дээд сургуулийн бизнесийн мэргэшүүлсэн хөтөлбөрт багтсан байдаг байна. Үндсэн 5 хөтөлбөртэй бөгөөд үүний нэг нь оюутан залууст зориулсан хөтөлбөр юм. ЧАДВАРЛАГ ТӨГСӨГЧ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРТ 50 хүртэлх оюутанд 100% хүртэлх тэтгэлэг олгохоор болжээ. Энэхүү хөтөлбөрийн талаар дараах мэдээллээс танилцана уу.

Зорилго: Их дээд сургуулийн бакалаврын төгсөх курсийн оюутан залууст бусдыг манлайлах, ятган үнэмшүүлэх, асуудал шийдвэрлэх зэрэг ур чадваруудыг олгох, амжилт ололтоо зөв тодорхойлоход тусалж, ажлын байрны хэрэгцээ шаардлагыг хангаж чадахуйц мэргэжилтэн болгон бэлтгэх зорилготой тэтгэлэгт хөтөлбөр юм.

Хамрагдах хүрээ: Их, дээд сургуулиудын төгсөх курсийн оюутнууд өрсөлдөх боломжтой.

 ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын төгсөх курсийн оюутан байх
  • Сургуулиасаа дүнгийн тодорхойлолт авчрах /Ярилцлагын шатанд ирэхдээ авчрах/
  • Хичээлээс гадуур үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх
  • Заасан хугацаанд сургалтад хамрагдах боломжтой байх /15:00-19:00 ажлын өдрүүдэд, 6 сар/
  • Мэргэжил харгалзахгүй

 Тэтгэлэг горилогчийн анкет, материал хүлээн авах хугацаа:

Тэтгэлэг горилогчийн анкетыг 2018 оны 9-р сарын 11-ны өдрөөс эхлэн https://academy.dalecarnegie.mn/scholarship линкээр орж бүртгүүлэн 2018 оны 9-р сарын 20-ний өдрөөс өмнө “Google Form” дахь анкетыг бөглөн, өөрийн танилцуулга болон яагаад энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн видео бичлэгийг хийж линкийг байршуулна. /2 минут/

Шалгаруулалт 3 үе шатнаас бүрдэх ба үүнд:

  1. Анкет, танилцуулга видеоны шалгаруулалтын үе шат /2018.09.20 – 2018.09.25-ны өдрийн хооронд/ явагдана.
  2. Ярилцлагын үе шат /2018.09.25 – 2018.09.30-ны өдрийн хооронд/ явагдана.
  3. “Дэйл Карнеги Трэйнинг”-ийн зохион байгуулах гэж буй үйл ажиллагаанд /2018.10.10 өдөр/ сайн дурын ажил хэрхэн хийснээс шалтгаалан эцсийн шатанд шалгарах болно.

Тэтгэлгийн хэмжээ нийт: 47 250 000₮

Тэтгэлэгт өрсөлдөгчийн тоо, мэдлэг чадвар, хандлага зэргээс шалтгаан 50-аас 100 хүртэлх хувийн тэтгэлэг олгоно.

БҮРТГҮҮЛЭХ САЙТ: academy.dalecarnegie.mn/scholarship

академийн бусад хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авах бол 7000 0330 утсаар лавлаарай

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж