Ноён уулын шүүх хуралдаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр өчигдөр /2018.09.13/ болж байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул нь хүдрийн 27.667.378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмших Засгийн газрын шийдвэр гарсан. Харин ашиглалтын дөрвөн лицензийг “Сентерра Гоулд” ХХК- эзэмшдэг бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан юм.
Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Э.АРИУН
zochin 2018-09-14 203.91.117.8
ergeltend oruulhan zuvuu olon hun ajiltai bolno
Зочин 2018-09-14 49.0.149.66
hun turulhtnii hugjliin tuuhende olborolsoson altni hemjeenees ch davaad yavchlaa, nuguu malnuud itgeed aaiiin?
Зочин 2018-09-14 59.153.112.57
Анхан шатны шүүхийн шийдвэр нь ямар шийдвэр гарсан юм бол? Харьцуулж бичсэн бол ойлгомжтой байхсан. Тэгээд 75 мянган тонн алтны нөөц дэлхийн хаана байдаг юм бэ?
Болдбаатар 2018-09-14 202.131.233.11
Манай уурхайчид өөрсдөө л орох хэрэгтэй ш дээ. Нэг үеээ бодоход техниктэй боловсон хүчинтэй л болсон доо. Яах гэж гадныханд найр тавиад байгаа юм. Монголынхоо баялагийг Монголчууд л хүртэх ёстой. Богино хугацаанд бүгдийг сорох хэрэггүй. Олон жилээр ашиглаж үр хойчдоо үлдээх хэрэгтэй.
Зочин 2018-09-14 122.201.26.168
алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон! ийм юм бичихээ болимоор юм
НОЁН УУЛ 2018-09-14 66.181.182.221
ШҮҮХ ШҮҮХ БИШ БОЛЖЭЭ,АВИЛГАА ГЭЖ……
зочин 2018-09-14 103.229.121.214
Үнэн мөнийг шүүгээд өгчих эрийн хугархай шүүгч алга уу.