Ноён уулын хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Ноён уулын хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

Ноён уулын хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

Ноён уулын шүүх хуралдаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр өчигдөр /2018.09.13/ болж байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул нь хүдрийн 27.667.378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмших Засгийн газрын шийдвэр гарсан. Харин ашиглалтын дөрвөн лицензийг “Сентерра Гоулд” ХХК- эзэмшдэг бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан юм.

Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж