Ньюс хөтөч: “Үндэсний номын баяр-2018” болно

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: “Үндэсний номын баяр-2018” болно

Ньюс хөтөч: “Үндэсний номын баяр-2018” болно

ЦАГ АГААР

Улаанбаатар хотод бага зэргийн хур тунадас, уулаараа нойтон цас орно. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

11:00

Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах бүсийн P53 төслийн хүрээнд Европын холбооны буцалтгүй тусламжаар нийт 669,397,776.00 төгрөгийн өртөг бүхий 25 тоног төхөөрөмж, сургалтын материал, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг Монгол Улсад хүлээлгэж өгөх үйл ажиллагаа Зоонозын өвчин судлалын төвд болно.

12:00

“ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР – 2018”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд дурлан нөхөрлүүлэх ном унших хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Үндэсний номын улс орон даяар нэгдсэн төлөвлөгөөгөөр 100 гаруй арга хэмжээг “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө…” уриан дор зохион байгуулна.

14:00

Монголын тэргүүлэх 56 аж ахуйн нэгж 600 гаруй ажлын байр зарлах “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болно.

Хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр Эх орондоо хөдөлмөр эрхлэх боломж ба тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Мөн энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт гадаадад суралцаж, ажиллаж амьдарч байгаагүй залуучууд ч оролцох боломжтой юм.

Зохион байгуулагч: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ ”Гадаадад төгсөгчдийн Нэгдсэн зөвлөл” ТББ “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ

09:00 -17:30

Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний зорилтот хувь нэмрийг хэрэгжүүлэгч талуудын уулзалт болно

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний зорилтот хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл санаачилгатай хамтран Түншлэлийн төлөвлөгөөг боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А-334 тоот тушаалаар батлуулсан.

Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх механизмыг танилцуулж, үндэсний болон олон улсын талуудтай зөвшилцөх уулзалтыг маргааш зохион байгуулна. Энэ үеэр дараах үндсэн сэдвээр танилцуулга хийж, санал солилцоно.

  • Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засаглалыг сайжруулах ажлын хүрээнд бодлого, зохицуулалтын шинэ механизмыг бий болгох
  • Уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгох
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн ил тод байдал, хяналтыг сайжруулах
  • Төрийн болон төрийн бус хэрэгжүүлэгч талуудын чадавхийг сайжруулах замаар үндэсний бодлого, хөтөлбөрт тусгах ажлыг эрчимжүүлэх

Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар нь онлайн платформыг байгуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд ингэснээр талууд арга хэмжээгээ уялдуулах, мэдээлэл, туршлага солилцох, хэрэгжилтийг хянах зэрэг давуу талтай гэж үзэж байгаа юм.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж