Владивостокийн оффшор арал анхны үйлчлүүлэгчээ бүртгэлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Владивостокийн оффшор арал анхны үйлчлүүлэгчээ бүртгэлээ

Владивостокийн оффшор арал анхны үйлчлүүлэгчээ бүртгэлээ

Владивостокийн Русский арлын Онцгой бүс анхны үйлчлүүлэгчээ бүртгэж авлаа хэмээн Алс Дорнодын хөгжлийн корпорацийн тэргүүн Денис Тихонов РИА Новости-д мэдээллээ.

“Финвижн Холдингс” компанийн Артем Аветисян анхны үйлчлүүлэгчээр бүртгүүлсэн байна. Энэ компани өмнө нь Кипрт бүртгэлтэй байжээ.

“Энэ компани "Восточный" банкны гол хөрөнгө оруулагч. Харин “Восточный” банк нь Алс Дорнодын хөгжлийн тулгуур банк юм. Энэ үйл явдал Оросын хөрөнгө буцан ирж байгааг илтгэж байна” хэмээн Тихонов онцолжээ.

Хэд хэдэн компани Русский арлын онцгой бүсийн дүрэм журам, нөхцөлтэй танилцаж, гадаадад байгаа хөрөнгөө шилжүүлэх боломжтой эсэхийг лавласан гэдгийг тэр бас хэлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж