Саратов муж Оросдоо хамгийн томд орох "Россия – моя история" музейтэй болно

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Саратов муж Оросдоо хамгийн томд орох "Россия – моя история" музейтэй болно

Саратов муж Оросдоо хамгийн томд орох "Россия – моя история" музейтэй болно

ОХУ-ын Саратов мужид Орост хамгийн томд тооцогдох музейн цогцолбор нээгдэх гэж байна. "Россия — моя история" хэмээн нэрлэгдэх музейн цогцолборын нээлт ирэх Бямба гариг буюу есдүгээр сарын 15-нд болох юм.

Орос орон даяар ийм цогцолборууд нээгдэж байгаа бөгөөд эдгээрээс хамгийн том нь Саратовынх болж байгаа юм. Саратовын цогцолборын эзлэх нийт талбай нь 9,4 мянган хавтгай дөрвөлжин метр юм.

Хүүхэд залуучуудыг өргөнөөр татан оролцуулах зорилгоор технологийн сүүлийн үеийн дэвшлүүдийг ашиглажээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд мужийнхан хамгийн сонирхолтой үзмэрүүдийг энд татан төвлөрүүлжээ.

Музейн цогцолборт 40 орчим хүн ажиллахын дотор Саратов мужийн их, дээд сургуулиудын түүх, хэл зүйн ангийн төгсөгчид цөөнгүй байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд Орос даяар 16 мужид ийм цогцолбор нээгдсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж