Дорнын эдийн засгийн форумын үеэр 2,9 их наядын төсөл хэрэгжүүлэхээр болов | News.MN

Дорнын эдийн засгийн форумын үеэр 2,9 их наядын төсөл хэрэгжүүлэхээр болов

Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Дорнын эдийн засгийн форумын үеэр 2,9 их наядын төсөл хэрэгжүүлэхээр болов

Дорнын эдийн засгийн форумын үеэр 2,9 их наядын төсөл хэрэгжүүлэхээр болов
vladivostok

Энэ есдүгээр сарын 11-13-ны хооронд ОХУ-ын Владивосток хотын Дорнын Эдийн засгийн форумын үеэр нийтдээ 2,9 их наяд рублийн өртөгтэй 175 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын хөгжлийг хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев форумын дүнгийн талаарх хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

“Форумд 60002 төлөөлөгч оролцож, 100 гаруй уулзалт боллоо. Хамгийн олон тооны төлөөлөгч БНХАУ, Хойд Солонгосоос оролцлоо. Хойд Солонгосоос гэхэд 121 төлөөлөгч ирлээ” хэмээн Трутнев хэллээ. Форумын үеэр хэрэгжүүлэхээр тохиролцсон төсөл хөтөлбөрүүдээс хамгийн далайцтай нь Чукоткад хэрэгжих Баимскийн төмрийн ордыг олборлох үйлдвэрийн төсөл байжээ.

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-14 183.177.100.3

Манай улсад хэрэгтэй төсөл байгаа юм болов уу Уул нь төрийн тэргүүн явж харагдсан.

Avatar

Д 2018-09-14 203.169.49.101

6000 төлөөлөгч оролцсон байлгүйдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж