МҮОНРТ-ийн төсвийг нэмэх үү?

Хуучирсан мэдээ: 2015.01.05-нд нийтлэгдсэн

МҮОНРТ-ийн төсвийг нэмэх үү?

МҮОНРТ-ийн төсөв энэ онд 50 хувь танагдсан. Харин энэ асуудлаар Үндэсний зөвлөлийн дарга Г.Пүрэвдорж УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Төсвийн байнгын хорооны дарга болон УИХ-ын 76 гишүүнд бичгээр санал хүргүүлжээ. Уг санал нь иймэрхүү төсвөөр энэ байгууллага цаашид явж чадахгүй, төсөв нэмж өгөөч гэсэн утга бүхий ажээ.

Харин түүний энэ саналд УИХ-ын дарга “Ер нь бол боломжгүй” гэсэн хариулт өгсөн бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “УИХ-аар хэлэлцээд төсөв нэмэхээр бол надад татгалзах зүйл байхгүй. Харин гадаад хэл дээр гаргадаг телевизийн сувагтай болоод түүнтэйгээ хамт төсвөө нэмэх талаар оруулаад ирж болох юм” гэсэн хариултыг өгчээ.

Т.ДАРХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж