Давхар алба хаших нь сөргөөр нөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2015.01.05-нд нийтлэгдсэн

Давхар алба хаших нь сөргөөр нөлөөлнө

УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ гаргаад буй УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын гишүүнээсээ татгалзаж буй шалтгааныхаа талаар тайлбар өгөөч?

-УИХ-ын гишүүнээсээ татгалзаад дан ганц сайдын ажлаа хийе гэж бодож байна. Учир нь “Давхар дээл”-ийн хуулийн асуудалд миний байр суурь хэвээрээ байгаа. Энэ хуулийн төсөл УИХ дээр унасан. Хэрвээ энэ хуулийн төсөл  дахиад УИХ-д орж ирвэл би дэмжиж хэрэгжүүлнэ. Хэдийгээр хуулийн төсөл унасан ч гэсэн үзэл баримтлал дэмжигдэж байна. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын 18 гишүүдийнхээ нэрсийг оруулж ирэхдээ 50 хувийг гаднаас оруулж ирсэн.

Та намынхаа гишүүдтэй ярилцаж  байж шийдвэрээ гаргасан уу? 

-Би гишүүнээсээ больвол нэрсийн жагсаалтад бичигдсэн дарааллын дагуу  миний оронд Б.Мэдрээ орж ирнэ.  Б.Мэдрээ “Жил хагасын хооронд УИХ-ын гишүүн болоод яах вэ, нэгэнт хийгээд эхэлсэн ажлаа хий” гэсэн. Эмэгтэйчүүдийн бүлэг “Та ганцаараа энэ шийдвэрийг гаргаж болмооргүй байна” гэсэн. Харин УИХ-ын гишүүдээс “Сонгуулийн хуулийг батлуулах ажлын хэсгийн ахлагчийн хувьд гишүүний ажлаа хийх ёстой. Та энэ ажлаа дутуу хаяад явж болохгүй” гэсэн. Энэ хүсэлтийг аль, аль намын гишүүд хэлсэн. Сайдын албан тушаал санал болгоход  сайд болон УИХ-ын гишүүний ажлыг давхар хийх нь их хурлын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэдэг байр суурьтай байсан учраас гишүүний ажлаа өгье гэсэн юм. Ухаалаг төрийн хүрээнд Ерөнхийлөгчөөс энэ хуулийн төслийг өргөн барина гэж сонссон. Тэгвэл хамгийн түрүүнд дэмжиж, хэрэгжүүлэхэд бэлэн байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж