Онцгой байдлын ерөнхий газраас Булган аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах команд штабын сургууль үргэлжилж байна.
Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн гол зорилго нь нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын түншлэл хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэгддэг.
Энэ удаагийн гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хувьд ч орон нутгийн бүх шатны удирдлага, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах менежмент эрсдэлийн үнэлгээний мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил хоорондын гамшгийн үеийн харилцан ажиллагааг жигдрүүлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах чиглэлээр аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах явцад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, аюул, осол тохиолдсон үед аврах, хор уршгийг арилгах, үйл ажиллагаанд гарах хүндрэл, бэрхшээлд аймаг, орон нутгийг илүү бэлтгэлтэй болгох бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байна.
Аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурга, зудын нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын өгөгдлийн дагуу ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ