Восток-2018 цэргийн бэлтгэл сургуулилттай Путин танилцлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Восток-2018 цэргийн бэлтгэл сургуулилттай Путин танилцлаа

Восток-2018 цэргийн бэлтгэл сургуулилттай Путин танилцлаа

Восток-2018 цэргийн бэлтгэлт сургуулилт дээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн очиж, бэлтгэл сургуулилттай танилцсан байна.

“Манай улсын арми анх удаа том хүрээний бэлтгэл сургуулилтад оролцож байна. Бид өөрсдийн цэргийн хүчийг сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хангаж, олон улсад цэргийн хамтарсан харилцаа холбоо тогтоох болно” хэмээн Путин энэ үеэр мэдэгджээ.

Бэлтгэл сургуулилтад оролцсон цэргүүдэд хандаж, ерөнхийлөгч Владимар Путин эр  цэргийн үүрэг бол эх орон болоод холбоотнуудаа хамгаалах явдал хэмээн онцолсон байна. Мөн Орос бол энх тайван, амар амгалан орон болохыг онцолж ямар ч оронтой  хамтрахад бэлэн гэдгээ зарлажээ.

Восток-2018 цэргийн бэлтгэл сургуулилтад ОХУ-ын 300 мянган цэрэг болон 36 мянган байлдааны машин техник технологи оролцож байгаа бөгөөд БНХАУ, Монгол Улсын цэргийн хүчнүүд хамрагдаж байна. Зүүн Сибирийн бүсэд Восток-2018 цэргийн сургуулилт тав хоногийн хугацааг хамрах юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж