Монгол Улсын Улаанбаатар хотноо анх удаа зохиогдох гэж буй “Тайванийн баримтат кино наадам Монголд” арга хэмжээ есдүгээр сарын 18-наас 21-ний хооронд СУИС-ийн /хичээлийн IY байр/ Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн "Дебют" театрт зохиогдоно.
Энэ удаагийн баримтат кино наадмын үеэр “Яагаад бухимдахгүй байна вэ? /Зэрлэг сараана цэцэгсийн хөдөлгөөн/”, “Хайрт Тайвань минь”, “Хар баавгайн ой” зэрэг нийт долоон баримтат кино бүтээл үзэгчдийн хүртээл болох ба баримтат киног үзүүлсний дараа асуулт хариултын булан, киноны агуулгын тухай санал солилцох гэх мэт арга хэмжээг ч бас зохион байгуулах болно.
Энэ удаагийн баримтат киноны наадмын үеэр үзэгчдийн хүртээл болох бүтээлүүдээр дамжуулан, 1990 оноос хойших Тайванийн нийгэм, улс төрийн хөгжил, эдүгээг хүртэл тулгамдсан хэвээр буй байгаль орчин экологи хамгааллын салбарт нүүрлэж буй сорилт, бэрхшээлүүдийг үнэн бодитой, дэлгэрэнгүй, тодорхой байдлаар эдгээр баримтат кино, дэлгэцийн бүтээлд баримтжуулан, тусгахын сацуу эдгээр асуудлуудтай холбогдох эргэцүүлэл, бодролыг Монголын үзэгчидтэй хуваалцах, Монголын үзэгчдийн Тайвань болон тайваньчуудын талаархи ойлголтыг гүнзгийрүүлэн, хоёр орны кино уран бүтээлчдийн харилцан ойлголцолыг гүнзгийрүүлэн, илүү өргөн цар хүрээтэй харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлэхээр зорьж байгаа юм.
Энэхүү баримтат кино наадмыг үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой ба кино үзвэрийн тухай мэдээллийг https://www.facebook.com/events/244708963065074/ хаягаар, баримтат кино наадмын үеэр дэлгэцнээ тавигдах үзвэрийн хувиарыг https://www.facebook.com/AssociationCulturelleSansFrontieresdeTaiwan/posts/232416234120113 хаягаас авах боломжтой. Энэ удаагийн баримтат кино наадмыг хүрэлцэн ирж үзэж сонирхохыг урьж байна.