Теннисчин Наоми “Ниссан моторс”-ийн нүүр царайгаар тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Теннисчин Наоми “Ниссан моторс”-ийн нүүр царайгаар тодорлоо

Теннисчин Наоми “Ниссан моторс”-ийн нүүр царайгаар тодорлоо

Японы автомашин үйлдвэрлэгч “Ниссан моторс” компани талбайн теннисний US Open тэмцээний шинэхэн аварга Наоми Осакаг компанийнхаа шинэ нүүр царайгаар тодруулсан байна.

Тэрбээр өнгөрөгч Бямба гаригт талбайн теннисний ганцаарчилсан төрөлд  АНУ-ын алдарт теннисчин 36 настай Серена Уилямсыг ялж, 20 насандаа дэлхий дахинд өөрийгөө таниулсан бөгөөд Их Дуулгын тэмцээнээс цом хүртсэн анхны Япон тамирчин болсон байна. “Намайг бага байхад аав минь Ниссаны машин унадаг байсан. Харин одоо би ингээд Ниссан компанийг албан ёсоор төлөөлдөг боллоо” хэмээн гэрээнд гарын үсэг зурах үеэрээ хэлжээ. Наоми Осакаг компанийнхаа  нүүр царай болгосноор залуу жолооч нарыг илүү татахаас гадна шинээр гарч буй цахилгаан хөдөлгүүртэй машины борлуулалтаа нэмэгдүүлэх зорилготой юм. Харин шинэхэн аварга маань “Би Ниссаны спорт машинуудад илүү дуртай. Надад GT-R загвар яг тохирно. Учир нь үнэхээр хурдан” гэжээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж