Тай Чи настай хүмүүст илүү нөлөөтэй

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Тай Чи настай хүмүүст илүү нөлөөтэй

Тай Чи настай хүмүүст илүү нөлөөтэй

Хятадын гар тулааны урлагийн нэг Тай Чи  бие хамгаалах урлагаас гадна эрүүл мэндэд эерэг нөлөөтэй болохыг судлаачид тогтоожээ.

Ялангуяа настай хүмүүст энэ нь тун сайн нөлөө үзүүлдэг. Учир нь хүн нас ахих тусам бие эрхтэн нь сулардаг. Тэгвэл ахмад настай хүмүүс Тай Чигээр хичээллэснээр бие эрхтэн чангарч, хөнгөн хөдөлгөөнд унах, бүдрэх эрсдэл багасдаг байна. “ЖАМА” олон улсын эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгээс 70 болон түүнээс дээш насны 670 ахмадыг энэхүү судалгаанд хамруулжээ. Хөл зэрэг тулгуур эрхтнүүд нь суларч, амархан бүдэрч унадаг ахмадуудыг Тай Чигийн сургалтад хамруулахад унах, бүдрэх эрсдэл нь 58 хувиар багасаж, сунгалтын дасгал хийж биеийн уян хатан байдал нь 31 хувиар нэмэгджээ.

Судалгааг өнгөрсөн 20 гаруй жилийн турш цуглуулсан үр дүнд тулгуурлан дүгнэлтийг гаргасан байна.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж