Японы хамгийн том боловсруулсан цинкны үйлдвэрлэгч “Митцуй Майнинг энд Смелтинг” компани Хачинохе дахь өөрийн хайлуулалтын гарцыг энэ 4-р сарын 1-нээс эхлэн 11 хувиар нэмэгдүүлэх гэж байгаа тухай компаны гүйцэтгэх захирал мэдэгдлээ гэж Блүүмберг мэдээлсэн байна.
Уг компани энэ санхүүгийн жилд 90,000 тонн үйлдвэрлэж байгаа хүчин чадла ирэх санхүүгийн жилд 100,000 тонн болгож нэмэгдүүлнэ гэж цинкийн бизнес хариуцсан ерөнхий менежэр Нобуюуки Накамото ярилцлагын үеэр хэлжээ. “Митцуй” компанийн үйлдвэр нь жилд 112,000 тонн цинк үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.
Машин үйлдвэрлэлийн салбар болон хилийн чанад, ялангуяа Зүүн өмнөд Азийн Тайланд, Индонез, Вьетнамд ган үйлдвэрлэлийн салбарт цинк бүтээгдэхүүн маш эрэлттэй байна гэж ноён Накамото хэлж байв. Орон нутгийн цагаар өдрийн 13:19 гэхэд Токиод төвтэй “Митцуй майнинг” компаны хувьцааны ханш 0.8 хувиар буурч 253 иений ханштай байв.