Ноён уулын шүүх хуралдаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр өнөөдөр /2018.09.13/ болж байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул нь хүдрийн 27.667.378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмших Засгийн газрын шийдвэр гарсан. Харин ашиглалтын дөрвөн лицензийг “Сентерра Гоулд” ХХК- эзэмшдэг бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан юм. Шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард 39 дэх удаагаа хойшлогдсон бөгөөд өнгөрсөн шүүх хурлын үеэр шүүгчийн биед халдсан тохиолдол гарч байсан аж. Яг одоогийн байдлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гадаа иргэд сайн дураараа цугларч цагдаагийн байгууллагаас хамгаалалт гаргажээ.
Э.АРИУН