Тахийн тоо толгой 400 давжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Тахийн тоо толгой 400 давжээ

Тахийн тоо толгой 400 давжээ

Пржевальскийн адуу гэгдэгч тахь дэлхий нийтээр устаж мөхөх аюулд автаад байгаа билээ. Харин Хятадын ШУӨЗО-ны баруун өмнөд нутагт гаршуулан тэжээж байгаа тахийн тоо толгой 400-гаас давжээ.

1878 онд түүнийг анх нээж илрүүлсэн орос судлаач Пржевальскийн нэрээр тахийг нэрлэх нь бий. Энэхүү зэрлэг адууны уугуул нутаг нь Төв Ази юм. Хятадад мөхөж үгүй болсон тахийг 1980 онд Европоос авчран нутаглуулсан түүхтэй. Хятад улс ШУӨЗО болон Ганьсу мужид тахийг нутагшуулж байгаа бөгөөд одоо дэлхий дээр энэ зэрлэг адууны тоо толгой нэгэнт 2000 гаруй болжээ. Шинжяний тахь үржүүлгийн газар нь Азидаа хамгийн томд тооцогддог юм.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж