Жолооч нарын үнэнч туслах Blue Link App

Хуучирсан мэдээ: 2015.01.05-нд нийтлэгдсэн

Жолооч нарын үнэнч туслах Blue Link App

Та машинаа асаахдаа түлхүүрээ хийгээд эргүүлэхэд л бэлэн болдог. Харин арай сүүлийн үеийн тэрэгтэй бол заавал түлхүүр хэрэглэхгүйгээр Start товч дараад л гүйцээ. Android Wear төхөөрөмж бүхий Blue Link App-г тун саяхан олон нийтэд танилцуулснаараа Hyundai машин үйлдвэрлэгчийнхээ хувьд аливааг илүү орчин үеийн болгохыг эрмэлзэж байгаагаа харуулах шиг боллоо.

Жолооч та машинаа асааж унтраах, гэрлээ шилжүүлэх, дуут дохио өгөх гэх мэт тодорхой 1 үйлдлүүдийг бугуйн дах удирдлагаараа удирдах  боломжтой болох юм байна.

Машинаа хаана тавьснаа мартчихдаг нөхдүүдэд байршлыг нь хэлж өгдөг хийгээд замын тусламж дуудах зэргийг хийх чадвартай бөгөөд ухаалаг утасны Blue Link App тай хослуулан хэрэглэх боломжтой юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж