Хятадын алдарт жүжигчин Фан Бинбин хоригдсон уу?

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Хятадын алдарт жүжигчин Фан Бинбин хоригдсон уу?

Хятадын алдарт жүжигчин Фан Бинбин хоригдсон уу?

Хятадын алдарт жүжигчин Фан Бинбин шоронд хоригдсон байж магадгүй хэмээн шар хэвлэлүүд шуугиж эхэллээ. Тэрбээр олон сая ам.долларын татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэгдэж, АНУ-аас улс төрийн орогнол хүссэн талаар өмнө нь мэдээлж байсан. Түүнчлэн түүнийг Лос-Анжелес хотын цагаачлалын албатай холбогдоход Хятадын нэрт жүжигчин Жеки Чан тусалсан гэж мэдээлж байв. Гэтэл Фан Бинбин өнгөрсөн тавдугаар сард Каннын кино наадмын улаан хивсний ёслолоос хойш “ор сураггүй” болжээ. Түүнчлэн Фан Бинбин өөрийн тоглосон ‘’The Legend оf Ba Qing’’ цувралын нээлтэд наймдугаар сарын 29-нд оролцох байсан боловч продакшнаас киноны нээлт тодорхойгүй шалтгаанаар хойшлуулжээ. Улмаар Фан Бинбинийг шоронд хоригдсон байж магадгүй хэмээн эх сурвалжууд мэдээлэх болов.

Түүнийг ‘ХуанЖу Гэг" киноны Жин Суо шивэгчин, "X men: Days of Future Past" киноны Blink-ийн дүрээр нь мэддэг.

Эх сурвалж Radar Online

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж