Б.Жавхлан, Б.Ундармаа нар гүтгүүлсэн гэв | News.MN

Б.Жавхлан, Б.Ундармаа нар гүтгүүлсэн гэв

Б.Жавхлан, Б.Ундармаа нар гүтгүүлсэн гэв

Б.Жавхлан, Б.Ундармаа нар гүтгүүлсэн гэв

Өнгөрсөн хаврын чуулганаар Банкны  салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийг баталсан. Тэгвэл энэ хуулийг нь хоёрхон банканд зориулж баталсан гэж О.Баасанхүү гишүүн хэлэв. Тэрбээр “УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал банк”, нөгөө нь Б.Жавхлан гишүүний хамаарал бүхий “Чингис хаан” дампуурах эрсдэлтэй байсан. “Капитал банк” гэхэд үр ашиггүй банканд нийгмийн даатгалын шимтгэлийг байршуулснаас болоод энэ банкийг дампууруулах чиглэлийг ОУВС-гаас  өгөх гээд байсан юм. Энэ хоёр банканд мөнгө бэлэглэх нэрээр улсын төсвөөс 500 тэрбум төгрөг өгөх хуулийг баталсан” гэв.

Тэгвэл дээрх мэдээллийг Монголбанк үгүйсгэж байгаа юм. Учир нь Банкны  салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль нь банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалах зорилготойгоор батлагдсан аж. Өөрөөр хэлбэл энэ хууль нь зөвхөн системд нөлөөлнө гэсэн үг юм. Тиймээс дунд хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой гэж тодорхойлогдсон банкуудад  хамаарах аж. Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайханы хэлж буйгаар “энэ хуульд “Системд нөлөө бүхий банк” гэдгийг банкны системийн нийт активын 5-аас дээш хувийг эзэлж байгаа банк байхаар тодорхойлсон. Зөвхөн энэ шалгуураас үзэхэд Капитал, Чингис хаан  банк нь энэ хуульд заасны дагуу “системд нөлөө бүхий банк”-ны шаардлага хангахгүй. Хууль эдгээр банкуудад үйлчлэхгүй гэсэн үг. Ерөнхийдөө энэ хуулийн дагуу, өөрийн хөрөнгийн шаардлага хангаагүй системийн банкны дутагдлыг банкны эзэд буюу хувьцаа эзэмшигчдэд тэргүүн хүлээлгэж барагдуулах, гадаад эх үүсвэрээс хөрөнгийн дутагдлыг нөхөх, хэрэгжүүлсний дараа шаардлагатай тохиолдолд Төрөөс түр хугацаанд эргэн төлөгдөх хатуу нөхцөлтэйгөөр банкийг дахин хөрөнгөжүүлэхээр заасан байгаа” гэдгийг тодотгож байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Ундармаа нар ч байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН:

-Намайг ор үндэслэлгүй зүйлээр гүтгэж байна. О.Баасанхүү тэгж яриад байгаа бол нотлох хэрэгтэй. “Чингис хаан” банк надад хамааралгүй гэдгийг би өмнө нь хэлж байсан одоо ч хэлнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМАА:

-Нэгдүгээрт, би Капитал банкны үйл ажиллагаанд оролцдоггүй. Хоёрт, төсвөөс нэг ч төгрөг аваагүй, намайг гүтгэж байна.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-14 103.229.120.223

Чингис хаан банкны жинхэнэ эзэн Жавхлан гишүүн ш дээ. Маш их мөнгөтэй хүн. Хүрэлсүхийн дүү дотны хамаатан энэ нөхрийг дийлэхгүй ээ

Avatar

ЗОЧИН 2018-09-14 202.180.216.19

Бишрэлт Холдинг нь Капитал банкнаасаа их хэмжээний зээлтэй. Тэр нь том асуудал болж байх шиг. Б.Ундармаа гишүүний ХОМ-д "Капитал" Банкны 100%-ийн эзэмшигч гэж бичсэн байсан. Б.Ундармаа гишүүн ээ ! "Төсвөөс мөнгө авах" "Нийгмийн даатгалын мөнгийг Капитал банкиндаа байршуулах хоёр өөр гэх гээд байна уу ???

Avatar

Батсайхан 2018-09-14 150.129.141.251

Батсайхан бол Жавхлпнгийн утсан хуухэлдэй юу гэж хэлнэ шууд л давтана. Бух банкинд хов зеедег хумуус нь бдаг. Ийм хумуусийг дахиж битгий сонгоочээ хедеений малуудаа

Avatar

Түрийвч 2018-09-14 202.126.89.233

Жавхлангийн 2 түрийвч байна аа. Үнэн даам түрийвчнүүд. 1 нь хадгаламжийн даатгалын дэд дарга Дамдиндорж(мөнхийн гостуу), нөгөөх нь Бичил хөгжлийн захирал Батхүү. Батхүү нь зээл олгохдоо 10 хувь авдаг. Зээл олгох олгохгүйг Жавхлан бид 2 мэднэ гэж томорно шүү дээ. АТГ Бичил хөгжлийн төвийг шалгавал ч их ч юм гарна даа.

Avatar

Зочин 2018-09-14 202.179.31.120

Ундармааг архиа тааваараа уу гэж өгсийм тэр мөнгийг чинь мэдүүү

Avatar

Зочин 2018-09-14 202.9.43.203

Жавхлан бол даам гарсан

Avatar

Зочин 2018-09-14 202.131.225.150

Чингэс хааны цаад эзэн нь Жавхлан мөншдээ. Чингэс хаан банкны олгосон муу зээлүүдийг төлүүлэхийн тулд бусад банкуудыг дарамталж зээл олгуулдаг даварцан гар даа

Avatar

yab & byr 2018-09-14 96.69.189.11

УБ

Avatar

Зочин 2018-09-14 202.9.43.203

Банкинд өгөх 500 тэрбум байдаг харин Багш нарын цалин нэмэх 180 тэрбум байхгүй. Гоё ш дэн

Avatar

100 2018-09-14 96.69.189.11

UB

Avatar

Мөнгө ч баыгаа л юм бна 2018-09-14 66.181.186.65

Мөнгө төсвөөс өгсөн нь үнэн болтой ардын намынхан наанаа иргэдэд мөнгө алга өр л дарсаар дарсаар гээд уйлагнаж худал хэлээд цаагуурөа намынхаа ивээн тэтгэгч банкуудыг төсвөөс асар их мөнгөөр дэмжсэн болтой. Энэ ч яг л тэдний хийдэг ажилдаа. Гэр хорооллын асуудал утаа хотын хөгжил иргэдийн аж байдлыг дээшлүүлэх ядарсан эмч багш нарын цалин нэмэхийг тэд хүсэхгүй болохоор мөнгө байхгүй гэж хуурсаар ирсэн юм шиг . Бид ийм муу санаатай нам өмхийрсэн дотортой улс төрчидтэй арчаагаа алдсан гарууд

Avatar

CAIN CAIXAN XYMYYCEE XAMGAALAX BOLNO. Mongoluun apd tymnuu buynxushguug daaj amidaptsgaa, dabtand tsaaz. 2018-09-14 96.69.189.11

ta napuug xaiplax tycam butguu dabaptsgaa. - UBCHIN TYSGAAGYI BOL byy gomdotsgoo, xaa xamaachgyi.

Avatar

уншигч 2018-09-14 202.131.242.42

хүнд ойлгогдохоор бичнэ үү хэрвээ хүн загнаж уураа гаргах гэж байгаа бол, пепискээ

Avatar

zochin 2018-09-14 150.129.141.4

Javhlan chin banknii systemiin boss shd. toriin bank, hogjliin banknii buh tomilgoog shiiddeg gar shd. 9 Hurelsuhiin hamaatan bolohoor hen ch um helj chadahaa bolison gejugaa. tiim um chin u gej tiim baasanhuugiin helj bga shig genen um hiidgiin.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж