Швед улсад хүн амын суурьшлаараа тэргүүлэх Мальмё хотод болсон уулзалтад дээрхийн гэгээнтэн XIV Далай лам оролцсон бөгөөд тэрбээр дүрвэгсдэд хандаж санал бодлоо илэрхийлжээ.
“Тэднийг хүлээн ав, тусал мөн сурга. Гэхдээ тэд өөрсдөө эх орноо хөгжүүлэхийн тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Миний бодлоор Европ тив бол европчуудынх. Дүрвэгсэд эх орон руугаа буцаж сэргээн байгуулалтын ажилд гар бие оролцох ёстой” хэмээн Дээрхийн гэгээнтэн XIV Далайн лам мэдэгджээ.
Тэрбээр 1989 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан бөгөөд БНХАУ-ын цэрэг Түвдэд дайран орж ирэх үед дүрвэн зугтсан юм. Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг дэлхий даяар байгаа буддист сүсэг бишрэлтэй хүмүүс Махатма Ганди болон Мартин Лютер Кинг нартай дүйцүүлэн зүйрлэдэг байна.
Далай лам энэхүү яриагаа Шведийн ардчилсан популист нам Засгийн газрын эрхийг барих сонгуульд ялалт байгуулснаас гурав хоногийн дараагаар олон нийтэд хандаж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: FRANCE24
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ