УИХ дахь МАН-ын бүлэг үдээс өмнө хуралдаж, дөнгөж сая завсарлалаа. Тус бүлэг хэлэлцсэн асуудлын хүрээнд мэдээлэл хийдэг ч үдээс хойш дахин хуралдахаар болсон байна. Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. Харин АН-ын бүлгийн хуралдаан 13.00 цагт эхлэхээр товлогдсон ч одоогоор ирц бүрдэх шатандаа явж байна.
С.ОТГОН