Хотын дарга амласнаа ажил хэрэг болгож байна | News.MN

Хотын дарга амласнаа ажил хэрэг болгож байна

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Хотын дарга амласнаа ажил хэрэг болгож байна

Хотын дарга амласнаа ажил хэрэг болгож байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг хотын шинэ төв Яармаг руу нүүлгэнэ, хотын төвлөрлийг сааруулна гэж амлаж байсан нь саяхан. Тэрбээр уг амлалтаа ажил хэрэг болгохоор ажлын хэсэг байгуулж судалгаа хийлгэн санал боловсруулж шат шатны байгууллагад танилцуулан дэмжлэг, шийдвэрүүдийг гаргуулан ажлаа эхлээд байна. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж нэг төвтэй хотоос олон төвтэй байхаар бодлогын бичиг баримт тусгагдсаны дагуу Яармаг шинэ төвд нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын барилгын ажлыг өнгөрсөн долоодугаар сард эхлүүлсэн аж. Яармаг шинэ төвийн болон Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын цогцолборын барилгын ажлын явцтай НИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр танилцлаа. НИТХ-ын төлөөлөгчдөд бүтээн байгуулалтын ажил болон Яармаг шинэ төвийн цаашдын төлөвлөлтийн талаар хотын дарга С.Батболд танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “УИХ-аас 2013 онд баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хот хоёр төвтэй байхаар туссан. Одоогийн байгаа Бага тойруу, нөгөө нь Яармаг гэсэн төвтэй, мөн найман дэд төвтэй байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэ дэд төвүүдийн дэд бүтцийн ажлыг Баянхошуу, Сэлбэ, Сонсголон гэх мэт газруудад хийж байгаа. Яармаг төвд нийслэлийн төр захиргааны байгууллагууд байршихаар төлөвлөлт хийгдсэн. Хуульчлагдсан төлөвлөгөөний дагуу явж буй ажил. 2018 онд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг хотын шинэ төвүүд рүү нүүлгэх ёстой гэсэн Засгийн газрын тэмдэглэл гарсан. Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газар, НИТХ-ын тогтоолын дагуу Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, утаа, түгжрэл гэх мэт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд хийж буй ажил юм. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх сарын 15-н гэхэд цутгалтын ажлыг дуусгаад дотоод засалдаа орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Хотын төвд байгаа хуучин захиргааны байруудаа борлуулаад, шинэ байрнуудаа барих төсвийн тодорхой хэсгийг шийдэх юм” хэмээн тодотгож байлаа.

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар “НИТХ-аас гарсан шийдвэрийг үндэслэж нийслэлийн Засаг дарга хотын захиргааг нүүлгэх газрын байршлыг тодорхойлох ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс БОАЖЯ-наас газрын санал авч, тухайн компаниудад урилга өгсөн. Урилгын дагуу ирсэн компаниудын төлөөлөлтэй хэлэлцээр хийж, хотоос санхүүжилт гаргах боломжгүй гэдгээ хэлсэн. Зарим компани бидний нөхцөлийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Өнөөдөр барилгын ажлыг гүйцэтгэж буй “Темпланд” компани өөрсдийн эзэмшлийн газраасаа 5 га газраа үнэгүй өгч, цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэх сонирхолтой байна гэсэн санал тавьсан. Үүнийг ажлын хэсгийнхэн НИТХ болон хотын даргад танилцуулсан. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар уг асуудлыг хэлэлцээд энэ компанитай гэрээ хийж, барилгын ажлыг хий гэсэн тогтоол гаргаж чиглэл өгсөн. Барилгын ажил өнгөрсөн долоодугаар сард наадмын дараа эхэлсэн. Нийтдээ гурван блок барилга баригдана. Эхний ээлжинд А блокоо энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байна” гэлээ.

Шинэ яармаг бүтээн байгуулалт нэгдлийн захирал Ч.Батзориг “Үндэсний таван компани нийлж “Яармаг шинэ нэгдэл”-ийг байгуулсан. Нэгдэл туслан гүйцэтгэгч 30 гаруй компанитай. Бид түүхэн барилга гэдэг утгаараа компанийн эзэмшлийн газраас зам дагуу 5 га-г чөлөөлж, нийгмийн хариуцлагаа биелүүлэх үүднээс нийслэлийн шинэ төвийн бүтээн байгуулалтад оролцож байна” хэмээн ярилаа.

Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн хандлага” батлагдсан. Уг баримт бичигт Улаанбаатар хотын хот байгуулалтын үйл ажиллагааг 35206 га талбайд төлөвлөж, хот байгуулалтын үйл ажиллагааг дэмжих нутаг дэвсгэрийг хот төлөвлөлтийн 8 бүсэд хувааж, нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжүүлэхээр тусгасан. Төлөвлөлтийн бүсүүдэд засаг захиргаа, худалдаа үйлчилгээ, соёл боловсрол, орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий “Их тойруу”/одоогийн байгаа/, Яармаг /шинэ/ гэсэн 2 төв, Баянхошуу, Сэлбэ, Шинэ хот, Сонсголон, Гурвалжин, Амгалан гэсэн 6 дэд төвтэй хот байхаар төлөвлөгдсөн юм.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2018-09-13 119.40.98.162

ЗӨВ ДӨӨ

Avatar

ZOCHIN 2018-09-13 119.40.98.162

Би лав энэ хотын даргыг сайн ажиллаж байна гэж бодож байгаа, Худлаа шоу хийхгүй иргэдрүү хандсан ажлуудыг их хийж байнаа

Avatar

Иргэн 2018-09-13 66.181.177.21

Энэ Су.БАТБОЛД ГЭДЭГ ХООСОН ТОЛГОЙД ҮНЭХЭЭР БОДЛОГО АЛГА ДАА… ХОТ СҮЙР ЧЭЭ…

Avatar

Зочин 2018-09-13 103.9.90.131

одоогийн хотын төв чинь бизнес төв болсон. төриийн үйлчилгээ бизнесийн бүсээс гарчуул бас овоо өөрчлөгдөнө дө

Avatar

Зочин 2018-09-13 202.21.126.30

Зөв зөв

Avatar

irgennnnnnn 2018-09-13 103.26.194.57

A busiin gazriig ni luivarchid ni bas l huvaaj ideh nee dee ???????????

Avatar

Зочин 2018-09-13 202.21.106.154

Дүүрэг бүрийн захиргааг бас тухайн дүүргийн эмзэг бүлэг амьдардаг захын хэсэг руу нүүлгэе. СБД-г Дамбадаржаа руу, БЗД-г Гачуурт руу гэх мэт

Avatar

Bayaraa 2018-09-13 103.26.194.246

Амлалт дарааллаараа бол бол эхлээд Да Хүрээ зах,100 айлын зах шүү.Хотын захиргааг төвөөс зугтаалгаж ард түмнээс холдуулах ямар эрх ашиг сонирхол байгааг таашгүй

Avatar

Bayaraa 2018-09-13 103.26.194.246

Нүүлгэх амлалт хамгийн түрүүнд Да Хүрээ зах, 100 айлын захыг нүүлгэхээс эхлэх ёстой. Эдгээр амлалтын дараа дээрх асуудал чригдах шаардлагатай бол ярь. Хотын захиргааг төвөөс зугтаалгах ямар сонирхол байгааг таашгүй.

Avatar

Зочин 2018-09-13 150.129.140.67

za tegeed xotiin bairnuudaa zaraad gedeg chin aixtar ed bn da.ezed n barag todorchixson baix da…yalgaagvi tend n baiguullaga l orno tend xvmvvs l ajillaj taarna tegexeer tvgjee buurna gej goridoltgvi.ene bol gaixaltai zaljin busines.nemegdexvvnii bairiig solisonch xariu n adil gedeg chin ene shv dee.

Avatar

Зочин 2018-09-13 107.170.170.208

муугүй шүү илүү их эрч хүчтэйгээр хийж бүтээгээрэй.

Avatar

Зочин 2018-09-13 46.101.11.119

зөв шүү Хтын зхигааг яяамагруу нүүлгээд хэдэн том худалдааны төвүүдийг хотос гагачвал ч тэгээл болоод явчинда.

Avatar

г*** 2018-09-13 202.126.89.159

Амласнаа биелүүлэх юу байхав дээ. Тендертэй тендергүй идсэн ууснаа л шингээх гэж ингэж зүтгэж бгаа нь тодорхой. Намын дарга болох гээд л үхэн хатан гүйж яваа биз.

Avatar

Муухай 2018-09-13 66.181.164.171

Сайхан мэдээ байна, амжилт хүсье!!!

Avatar

зочин 2018-09-13 66.181.166.196

xxxxx

Avatar

Зочин 2018-09-13 46.101.74.197

Ашгүй дээ олон жил яригдаад хийж чадаагүй ажлыг эхлүүлжээ.

Avatar

Зочин 2018-09-13 107.170.170.208

яаармагруу нүүсэнээр хотын түгжирэл эрс бууран таш зав шийдвэр.

Avatar

Зочин 2018-09-13 158.255.208.16

Батболд даргын нийслэлд авч хэрэгжүүлж байгаа ажлууд овоо таалагдаж эхлээд байгаа шүү.

Avatar

Зочин 2018-09-13 45.55.255.1

ганц хотын захиргааг яаармагруу гэлтгүй төрийн бүх нэгжийг хотоос гаргах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-09-13 46.101.78.176

үе үеийн хотын дарга нарын хийж чадаагүй ажлыг ажил хэрэг болгож байгаа магтууштай.

Avatar

Зочин 2018-09-13 45.55.255.1

bolj dee. tugjilreliin buuruulha hamgiin zov gargalgaa bol toriin uilchilgeenii baiguullaga bolon tomoohon hudaldaanii tovuudiig hotiin tovoos gargah ym

Avatar

Зочин 2018-09-13 124.158.107.35

нийслэлийн газарыг хуйвалдаж авчихаад буцаагаад өөдөсхөн газар тасалж өгч буян болж байна гэнэ энэ боовон чихт хор найруулагч

Avatar

Зочин 2018-09-13 124.158.107.35

нийслэлийн газарыг хуйвалдаж авчихаад буцаагаад өөдөсхөн газар тасалж өгч буян болж байна гэнэ энэ боовон чихт хор найруулагч

Avatar

Зочин 2018-09-13 43.228.131.110

Малнуудаа утаанаас зугатаасан уу. Баянхошуунд нүүгээд ирэхгүй яагаав.

Avatar

Зочин 2018-09-13 202.179.25.44

Хувийн бизнесээ цэцэглүүлж, ирээдүйд шинэ нисэх рүү явахын тулд байнга түгжрэлд орох аюулыг бий болгох зорилготой

Avatar

asdf 2018-09-13 103.29.144.116

sain baina. amjilt husie. ajil hiij bgaa huniig bitgii harluulaarai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж