Нийслэлийн АН-ынхан чуулна

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Нийслэлийн АН-ынхан чуулна

Нийслэлийн АН-ынхан чуулна

Ардчилсан намын “Нийслэлийн чуулган-2018” энэ сарын 14-16-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань суманд болно. Гишүүн төвтэй, бодлогын нам болох хүрээнд анхан, дунд шатны гишүүдийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэх, чадавхижуулах зорилгоор бүсийн чуулга уулзалтуудыг зохион байгуулахаар болжээ.

Энэ удаагийн чуулганд нийслэлийн есөн дүүргээс гадна Хэнтий, Өмнөговь, Баян-өлгий, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл бүхий 1000 гаруй хүн оролцоно. “Нийслэлийн чуулган-2018”-д оролцогчид Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын тухай бодит мэдээлэл сонсч, бүтэн өдрийн турш сургалтад хамрагддагт бүсийн чуулганы ач холбогдол оршиж байна.

Тухайлбал, энэ удаагийн бүсийн чуулганд оролцогчдод зориулж “Монгол Улсын гадаад өр”, “Сөрөг хүчний ажиллах стратеги”, “Улстөрийн намуудын индекс” зэрэг өргөн сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулах аж.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж