НБА-гийн талбайд өнөөдөр зургаан тоглолт боллоо. "Лос Анжелес Лейкэрс" өөрийн талбай дээрээ "Индиана Пейсэрс" багийг хүлээн авч 88-87 онооны харьцаагаар хожлоо.
"Степлис" цэнгэлдэхэд болсон тоглолтын эхний үед 13 онооны зөрүүгээр хожигдож байсан "Лейкэрс" хоёр болон гуравдугаар үед 26-20, 22-21-ээр оноог нөхсөн. (69-63) Улмаар сүүлийн үед талбайн эзэд 25-18-аар илүүрхэж, 88-87-оор хожлоо. Энэ үед Коби Брайнтын сүүлийн 9 шидэлт амжилттай болсон юм. Ийнхүү "Лос Анжелес Лейкэрс" 11 дэх хожлоо авлаа.
Коби Брайнт 20 оноо, 6 самбараас бөмбөг авч, 6 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэсэн бол зочин багаас Мильс 19, Слоан 16, Хиббэрт 12, Уэст 11, Хилл болон Стикэй нар 10 оноог авчээ.
Бусад тоглолтуудын дүн:
Даллас Мавирекс 109-90 Клевлэнд Кавалерс
Сакерэмнто Кингс 95-114 Детройт Пистонс
Бруклин Нетс 84-88 Миами Хит
Милоуки Багс 95-82 Нью-Иорк Никс
Торонто Репторс 109-125 Финикс Санс
Индиана Пейсэрс 87-88 Лос Анжелес Лейкэрс