Сөрөг хүчин нойрноосоо сэрэв үү?

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчин нойрноосоо сэрэв үү?

Сөрөг хүчин нойрноосоо сэрэв үү?

Чуулган завсарлаж, саарал ордон нам жим байхад улс төр бужигнаж байна. Ардын намын зарим нөхөд нь УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн. Харин зарим нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцохоор зэхэж байгаа гэх. Энэ үед Ардчилсан намынхан ч дуугүй өнгөрсөнгүй.  Зунжин чив чимээгүй байсан Ардчилсан намынхан гэнэт сэрж, Засгийн газрыг шүүмжилж эхэлсэн нь аргагүй л намрын чуулган ойртжээ. АН-ын дарга С.Эрдэнэ хэд хэдэн хэвлэлд ярилцлага өгөхдөө сөрөг хүчнийг муу ажиллаж байгааг тодотгоод “Нэг жилийн хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газар зүгээр л ярилаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг мууллаа, хоорондоо хэрэлдлээ. Хэдэн тэрбумаар нь нүүрсний хулгай хийж, нэгнээ хөнөөв. Тендерээр хэсэг баяжлаа. Хулгайч, луйварчдаар дүүрсэн нэг жил өнгөрлөө л гэж би хэлнэ. Өөр юу гэж хэлэх билээ” хэмээн улстөржөөд амжжээ.  Үүнээс гадна МАХН-ынхан ч бас улстөржөөд амжив. Тэд Н.Энхбаярыг нөхөн сонгуульд оролцуулахгүй байх үүднээс Үндсэн хуулийн цэцийг ашигласан гэцгээж байна. Эрх баригчид Н.Энхбаяраас айж байгаа төдийгүй, парламентад суулгах дургүй байгаа гэж МАХН-ынхан үзэж байгаа юм. Мөн бие даагч гишүүн С.Жавхлан Сү. Батболдын хөрөнгө мөнгөтэйг гайхаж, АТГ-д шалгуулах хүсэлтээ өгчээ. Энэ бүхний хажуугаар О.Баасанхүү ч дуугүй өнгөрсөнгүй. Эрдэнэт үйлдвэр, багш нарын ажил хаялт гээд ярихгүй сэдэв ч алга.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж