Шинэ он айлчилжээ. Энэ жилийн залуусын сонгож буй өнгө, төрх ямар байгааг бид “Look book” буландаа тусгахыг хичээлээ. “Look book” булан маань долоо хоног бүрийн даваа гаригт уншигчдын хүртээл болох бөгөөд Монголын ирээдүй болсон энгийн залуусын эгэл ертөнцтэй танилцуулах юм.
Уг буланд маань дан ганц охид, бүсгүйчүүдийн хувцаслалт, стилийг бус залуучуудын сонголтыг ч мөн харуулах билээ.
Залуус биднийг янз бүрээр шүүмжилдэг ч бидний ертөнцийг харах өнгө, өнцөг, өөрсдийн дотоод ертөнцийн илэрхийллээ гадаад үзэмж, хувцасны сонголтоороо харуулж буйг хэн ч шүүмжилж чадахгүй.
Бидний хөтлөх “Look book” булан маань хөгжин цэцэглэж буй их хотын залуусын өнгө төрхийг илтгэх юм. Улаанбаатар гэхээр юу санаанд чинь буудаг вэ?…нүүгэлтэн, сааралтах их утаа юу, битүү түгжээтэй авто зам уу? Улаанбаатар хотод маань эдгээр асуудлаас гадна олон сайхан, сайн зүйлс бий шүү дээ. Тиймээс бид уг буландаа Улаанбаатар хотынхоо хамгийн том гэрэл болох залуу үеийнхнийхээ өнгө, дотоод ертөнцийг фото хуудсанд буулгаж харууллаа.
Булангийн маань хамгийн эхний зураг авалтанд эрч хүч дүүрэн эх орон, их хотынхоо ирээдүйг гэрэлтүүлж буй эгэл зураач охид оролцлоо.
Өдрөөс өдөрт соёлжиж буй их хотын залуусын соёл, сонголт, өнгө төрх бидний басхүү гэгээлэг нэгэн ертөнцөд аваачих нь дамжиггүй биз ээ.
Ингээд булангийнхаа хамгийн анхны дугаарыг та бүхэндээ хүргье.
Э.ТЭКҮ
Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД