Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт газар чөлөөлөх нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.13-нд нийтлэгдсэн

Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт газар чөлөөлөх нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт газар чөлөөлөх нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг  үргэлжилж  байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ажлын хэсгийн хамт Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдэд хийгдэж буй газрын зөрчил арилгах  ажлын явцтай танилцаж, үүрэг өгч ажиллалаа.

Баянзүрх дүүргийн 1, 26 дугаар хороодод одоогийн байдлаар нийт гурван байршилд газар чөлөөлөлтийн ажил хийгдсэн байна. Тус дүүргийн 1 болон 15 дугаар хороонд шинээр тавигдахаар төлөвлөгдөж буй авто замын трасст өртсөн хэсэгт хаалт хийсэн байсныг чөлөөлж, замын ажил чөлөөтэй хийгдэх боломжийг бүрдүүлжээ.

Дүүргийн гурав дугаар хороонд шинээр төлөвлөгдсөн хэсэгт авто болон явган хүний зам гаргаж, орц гарцыг нээжээ.

Чингэлтэй дүүргийн хувьд нийт есөн байршилд газар чөлөөлөлтийн ажил хийсэн байна. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, 138 дугаар сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн урд авто зогсоол хийхээр төлөвлөгдсөн хэсгийн газрыг бүрэн чөлөөлж, тохижилтын ажлыг хийх боломжтой болгожээ.

Дүүргийн  1 дүгээр хороонд нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний зам хааж, шат өргөтгөл хийсэн Топика ХХК-нд дүүргийн Газрын албанаас шаардлага хүргүүлсэн бөгөөд тус байгууллага шаардлагыг хүлээн авч шатаа нарийсган явган хүний зам гаргасан байна. Мөн тус хороонд үйл ажиллагаа явуулдаг МИГ даатгал ХХК хашааг татаж, явган хүний зам гаргах ажил бүрэн хийгдсэнийг холбогдох албаныхан хэллээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжин газар чөлөөлөлтийн ажлыг цаг агаар хүйтрэхээс өмнө төлөвлөгөөний дагуу яаравчлан хийж,  зөрчлийг арилгахгүй байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд шат дараатай шаардлага хүргүүлж ажиллахыг дүүргийн Газрын албаны холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж