Фото: Lucas Jackson / Reuters
Афганистанд агаараас хийсэн цохилтоор наад зах нь 18 дайчинг устгалаа гэж орон нутгийн цагдаагийн төлөөлөгч Ахмад Абдул Рахимзай мэдэгдэв.
Тус орны зүүн өмнөд нутгийн Гаян тосгонд хийсэн агаарын цохилтыг олон улсын хүчин явуулсан бөгөөд харин ямар улсын нисэх онгоц оролцсон бэ гэдгийг хэлсэнгүй.
АНУ нь арванхоёрдугаар сарын 28-нд албан ёсоор дайнаа Афганистанд дуусгасан байгаа. Гэхдээ тус улсад ойрын хоёр жилийн дотор 13 мянган гадаадын цэргийн албан хаагчид “Шийдвэрлэх дэмжлэг” ажиллагааг гүйцэтгэх юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР